Өвчлөл эндэгдлийн дотор хавдар, элэгний өвчлөл зонхилох байрыг эзэлж байна. Өмнөговьд 2005 онд элэгний хорт хавдрын өвчлөл 10,000 хүн тутамд 3,2 байсан бол 2015 онд 7,6 болж 2,4 дахин нэмэгдсэн.
Үүнд үндэслэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Элэг бүтэн Өмнөговьчууд” дэд хөтөлбөрийг аймгийнхаа 15 суманд амжилттай хэрэгжүүлж 18-аас дээш насны 1500 иргэнийг элэгний в, с вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулаад байна. Цаашид эрт илрүүлгийн шинжилгээнд 9000 гаруй иргэн хамрагдах боломжтой.
Хөтөлбөрийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэн нийт Өмнөговьчуудын дунд байгаа элэгний эмгэгийн өөрчлөлт бүхий иргэдийн 90-ээс доошгүй хувийг эмчилгээнд хамруулна.
Сэтгэгдэл