Задарсан мянгат малчдыг давруулсаар байх уу


Төв аймагт саяхан мянгат малчин нэгэн нөхөр ядарсан туслах малчныхаа хүүхдийг зодож алсан хэрэг гарсан байна. Сүүлийн үед мянгат малчдын задарсан байдал хэрээс хэтэрч, хуульгүй мэт аашлах болсныг хуулийн байгууллагынхан хэлэх боллоо.

Задарсан мянгат малчдыг давруулсаар байх уу

Өнгөрсөн жил наадмын өмнөхөн мөн л Төв аймгийн Баяндэлгэр суманд мянгат малчны хүүхдүүд нэгэн малчны малыг чонын хоол болгосон тухай эмгэнэл гэмээр үйл явдал болсныг санаж байна.

Малын хөлийн татвартай болно гэхэд хамгийн ихээр эсэргүүцсэн хүмүүс нь мянгат малчид. Тэд татвар төлдөггүй, малаа төрийн хамгаалалтад байлгаж, зуд зурхан болохоор хамгийн их тусламж авдаг хүмүүс.

Гэтэл тэдний бүхий л ажлыг нэргүй албат болох хоногийн 24 цаг, жилийн 365 хоног ямар ч амралтгүй ажилладаг малчид нь хийдэг. Малчдын амьдрал руу өнгийж харвал яг л феодлын үед эргээд оччихсон мэт. Орох, орон, оочлох аягагүй хүмүүсийг туслах малчин нэрийдлээр хажуудаа авч бүх л хүнд хүчир ажлаа хийлгэдэг жишиг мянгат малчдын дунд тогтоод удаж байна.

Ингэхдээ эгээтэй л боолтойгоо харьцаж байгаа мэтээр авирладаг бөгөөд хүүхдүүдийг нь зодох, эхнэрийг нь оролдох, нөхрийг нь хүчээр холын замд гаргах нь байдаг л нэг үзэгдэл болчихсон аж. Ямар ч хууль тэнд үйлчилдэггүй. Бүр хүүхдийг нь зодоод алчихсан атлаа өөрсдийнх нь буруу болгох гэж зүтгэж яваа сураг ч дуулдсан.

Өнөөдөр монголд хэн баян байна, малчид л байна. Тэд хуулиас гадуур амьдарч, хүний ёсноос гадуур үйлдэл хийсээр байхад нь харсан ч анзаараагүй юм шиг өнгөрүүлж байгаа хүмүүс давруулж байна. Цаашлаад задрахад нь хүргэж байгааг өөгшүүлсээр байх уу.

У.Жанцан

Цензургүй.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.