Өмнөговь аймгийн ууган сургууль болох Улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн хамт олны 90 жилийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж төрийн дээд шагнал "АЛТАН ГАДАС ОДОН”-оор шагналаа. 1927 онд Баяндалай сумын Цагаан дэрс хэмээх газар 1 багш, 25 сурагчтайгаар анх байгуулагдаж байсан бол эдүгээ 79 багш, 32 ажилтан, 1739 сурагчтай болж, эрдэм номын их үйлс нь цэцэглэн хөгжиж байна.
"Говийн ирээдүй” сургалтын жишиг хөтөлбөрийг сүүлийн 3 жилд амжилттай хэрэгжүүлж үр дүнг нь хүртэж байгаа бөгөөд тус сургуулиас Ардын багш 1, Хөдөлмөрийн баатар 1, МУ-ын гавьяат цолтон 26, гавьяат багш 5, төр нийгмийн нэрт зүтгэлтэн 50 гаруй, УИХ-ын гишүүн 7, Улсын шилдэг багш 1, улсын шилдэг сурагч 6 төрөн гарчээ.
БСШУЯ-тай байгуулсан гэрээний хэрэгжилтээ сүүлийн 5 жилд А” үнэлгээтэй дүгнүүлж 2016 оны Улсын тэргүүний сургуулиар батламжлагдсан бол энэ удаа ЛАБОРАТОРИ НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН амжилтаа бататгаж улсын хэмжээнд 6 дахь АЛТАН ГАДАС ОДОНТ сургууль боллоо.
Сэтгэгдэл