Улсын аварга цолтнуудын эрэмбийг Дархан аварга Г.Өсөхбаяр манлайлав


Улсын аварга цолтнуудын эрэмбийг Дархан аварга Г.Өсөхбаяр манлайлав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос 50-аас доош настай улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчлэн гаргажээ.

Энэхүү эрэмбийг ирэх жилийн Үндэсний их баяр баяр наадам хүртэл мөрдөх юм. Улсын аварга цолтнуудын эрэмбийг Дархан аварга Г.Өсөхбаяр манлайлсан бол Дархан аварга А.Сүхбат удаалсан байна. Харин улсын арслан цолтнуудын эгнээг П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Д.Ганхуяг нар тэргүүлжээ. Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Н.Ганбаатар, М.Баяржавхлан нар улсын гарьд цолтнуудыг тэргүүлсэн бол улсын заан цолтнуудаас Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Д.Бумбаяр нар илүүрхээд байна.

Улсын харцага цолтой 28 бөхөөс Л.Пүрэвжав, Г.Элбэг, Г.Ганхуяг, Ш.Уламбаяр, А.Цацавшир нар эхний тавд байгаа бол улсын начин цолтой 120 бөхөөс Э.Энхбат, Ш.Батхуяг, М.Жамъянпүрэв, Ц.Сумъяабэйс, Н.Бүрэнбаатар, И.Ёндонсамбуу, Р.Ганхуяг, Ц.Лхагвасүрэн, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр нар тэргүүн эгнээнд бичигджээ.

Ч.Ариунболд

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.