АНУ-ын Сангийн яамнаас Венесуэлийн засгийн газрын өмнөх болон одоогийн 13 албан тушаалтанд эдийн засгийн хориг тавина хэмээн мэдэгдсэн ба Венесуэлийн засгийн газар үндсэн хууль боловсруулах их хурлыг урагшлуулахтай холбогдуулан хориг арга хэмжээгээ цаашид хэрэгжүүлэх болно хэмээн заналхийлсэн байна.
Үүнд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро олон нийтэд хандан тус улсын өмнөх болон одоогийн 13 албан тушаалтанд эдийн засгийн хориг тавина хэмээн АНУ мэдэгдснийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Мөн тэрбээр"АНУ хориг арга хэмжээ авах зэрэг арга барилаар Венесуэлийн байр суурийг өөрчлөхөөр оролдож буй нь манай улсын аюулгүй байдалд заналхийлсэн үйл явдал болж байгаа юм. АНУ иймэрхүү байдлаар олон улсын хуулиас гадуур байхаар оролдож, дэлхий дахинд зааж тохидог засгийн газар болохоор оролдож болохгүй" гэв.
Вэнэсуэлийн үндсэн хууль боловсруулах их хурлын сонгууль 30-нд товлосон ёсоор явагдах аж.
Х.Нэргүй
Сэтгэгдэл