Ажилгүй төрийн АМЬГҮЙ АЛБАТУУД хаагуур явна


Ажилгүй төрийн АМЬГҮЙ АЛБАТУУД хаагуур явна

 

Сүүлийн үед сошиалаар хэрүүлийн алим өөр хоорондоо шидэлцэх болсон н.Сарнай болон н.Сувд-Эрдэнэ нар хэн нь үнэн яриад байгааг үнэндээ ойлгож байгаа хүн хэр олон бол. Харин ком-ын араас мэддэг чаддаг хүний дүрд хувирсан хүмүүс хоёр талцан тэдний асаасан гал дээр тос нэмэхээс цаашгүй байна.

 

Гэтэл өнөө төрийн маань хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд чимээтэй ч юм шиг үгүй ч юм шиг ажин түжин нойрссоор байгаа нь харамсалтай. Ёстой л амьгүй албатуудтай төр гэж хэлмээр.

 

Ер нь төр ажлаа хийгээд эмзэг бүлгийн болоод хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийг хараа хяналтандаа авч ажилладаг бол энэ асуудал өнөөдөр тэнгэрт гартлаа хэрүүлийн алим болох байсан гэж үү. Хүнээ, ирээдүйгээ хамгаалахгүй зөвхөн дээд хэдэн суудлаа булаалдаж өөр хоорондоо наймаа хийхээс цаашгүй ажиллаж байгаа төртэй болохоор л иргэд улаан мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа больж. Арга ч үгүй биз. Тиймдээ л мөрөөрөө хүний өөрийн хэдэн хүүхэд өсгөөд явж байсан н.Сарнай гэх бүсгүй дээр тоглолт хийхгүй байсан биз.

 

Эцэст нь хэлэхэд энэ хоёр бүсгүйн хувийн тооцоо, бие биенээ хардаж цагдаа сэргийлэхдээ тулсан нь эцэстээ хандив нэрээр цугласан хэдэн төгрөгөө л булаалдсан хэрэг. Үүнийг цагдаа шүүх нь нэг мөр болгоод шийдэх зүйл байх. Харин дахин ийм зүйл гаргахгүй байх тал дээр төр нь төр шиг ажиллаж иргэдээ, ирээдүйгээ хамгаалах ажлаа сайн зохион байгуулаад явбал өнөөдрийнх шиг байдалд хүрэхгүй л болов уу. 


Эх сурвалж: BOLOD.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.