2008 онд 500 мянган доллароор хувьцаа зарж байсан Б.Бат-Эрдэнэ цалингаараа амьдардаг гэж үү…


2008 онд 500 мянган доллароор хувьцаа зарж байсан Б.Бат-Эрдэнэ цалингаараа амьдардаг гэж үү…УИХ-ын чуулган дээр дархан аварга Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн үг шуугиан таиад байна. Тэрээр бусад гишүүдээ "…Та нар яах вэ, цалингаараа амьдардаггүй байж болно. Би бол цалингаараа амьдарч байгаа хүн. Цалингаа хүргэх гээд л зовж, зүдэрч яваа хүмүүсийн л нэг” хэмээн чимхээд авсан. Төрийн баср наадамд 11 удаа түрүүлсэн аваргад төрийн хишиг түмний буян гээд өгсөн зүйл их байгаа нь мэдээж. Дархан аварга ч өөрөө зүгээр суудаггүй бизнес хийдэг байсан. Мөнгө хатуу байсан 2008 онд "Аэро Монголиа компаний 10 хувийг эзэмшдэг, дараа нь түүнийгээ "Моннис”-ын Б.Чулуунбаатард 500 мянгар доллароор зарсан. Энэ тухай "Аэро Монголиа” компаний П.Баатарсүрэнгийн эхнэр.  Ш.Цогзолмаа нь "…Аэро Монголиа”компанийг  2001 оны 9-р сард аялал жуулчлал, гадаад худалдаа явуулах чиглэлээр миний бие нь, Алтанцэцэг
овогтой Бэлгүүдэйн хамтаар анх байгуулж байса, хоёр жил гаруй агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах судалгааг явуулан 2003 оны 5-р сард "Фоккер-50” маркийн 50 хүний суудалтай зорчигч тээврийн онгоц хоёр ширхэгийг Голландаас оруулан ирж агаарын тээврийн үйл ажиллагааг явуулсан. Агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж эхлэх үед мэргэжлийн хүмүүс ажиллах зайлшгүй шаардлагатай байсан учир өөрийн эзэмшлийн хувьцааг нөхөр П.Баатарсүрэнд шилжүүлж тэрээр  "Аэро Монголиа”-ийн үйл ажиллагааг гардан явуулах болсон. Энэ үед мөн Бэлгүүдэй хувьцаагаа П.Баатарсүрэнд шилжүүлж нөхөр маань компаний 100 хувийн хувьцаа эзэмших болсон. Мөн энэ үед Б.Бат-Эрдэнийн "Аварга” дээд сургуулийг барьцаанд тавьж зээл аваад Б.Бат-Эрдэнэ компанийн 10 хувийг эзэмших болсон” хэмээн мэдүүлсэн. Дархан аварга ч өөрөө мөрдөн байцаалтанд "…Миний бие "Аэро Монголиа”-г анх үүсгэн байгуулж байх үед нь 10 хувийн хувьцааг эзэмшиж байсан. 2008 оны 2-р сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцааг "Моннис интернэйшнл”-ийн захирал Б.Чулуунбаатарт 500,000 ам.доллараар зарж байсан. Одоо Б.Чулуунбаатар бид хоёрт ямар нэгэн тооцоо байхгүй…” гэж мэдүүлжээ. Ийнхүү дархан аварга гишүүн эртнээс л хувьцааны гэх мэт хөлтэй наймаа хийдэг байсан аж. Тухайн үед хувьцаа зарсаны орлогоосоо татвар төлсөн эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ шударга улстөрч тул төлсөн биз… Энэ мэтээр хуримтлал үүсгэж чадсан Б.Бат-Эрдэнэ гишүүнийг цалингаараа амьдардаг гэхэд итгэхэд бэрх, харин хүүгээрээ амьдардаг гэвэл үнэмшилтэй сонсогдох байх…

 

NUUTS.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.