ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТОД ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ 10 ГАРУЙ БАЙРЫГ БАРЬЖ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА


Хил хамгаалах ерөнхий газраас Гашуун сухайт хилийн боомтын шалган нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор шалган нэвтрэх кабиныг барих асуудлыг тавьснаар 2017 оны Хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболд Улсын төсвийн тодотголд тэрбум гаруй төгрөгийг суулгуулж Гашуун сухайт хилийн боомтоор эрдэс баялаг тээвэрлэж буй автомашины жолооч нарын хил нэвтрэх эрхийн баримт бичгийг шалгах тусгай зориулалтын шалгалтын кабиныг 350 сая төгрөг, тэнд ажиллах боловсон хүчний цалингийн сангийн 900 гаруй сая төгрөгийг шийдвэрлүүлсэн байна.
Тус кабин нь чанар аюулгүй байдлыг бүрэн хангаж, тоноглогдсон төдийгүй түүгээр үйлчлүүлж буй жолооч нарын цаг хугацааг хэмнэсэн, хил орчмын хөгжилд томоохон ахиц гарсныг том оврын автомашины жолооч нар онцолж, талархалтайгаа байгаагаа илэрхийлж байлаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.