Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт 82 оюутан хамрагдахаар боллоо


Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт 82 оюутан хамрагдахаар боллоо

Өмнөговь аймгийн засаг даргын санаачлагаар зарлагдсан оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт 2017-2018 оны хичээлийн жилд 82 оюутан хамрагдахаар болж Аймгийн Засаг Даргын Тамгын Газартай гэрээ байгууллаа.

Тэрээр аймгийн албан газруудад дутагдалтай байгаа ажил мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх зорилготой оюутны тэтэглэгт хөтөлбөрт тухайн дутагдаж буй мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад өдрийн ангиар суралцах, мөн суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой байсан юм. Уг хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнуудын сурлагын голч дүн, орон нутагт нэн шаардлагтай мэргэжил зэргийг харгалзан үзэж сонгон шалгаруулалт хийн шалгуурыг тэмцсэн оюутнуудтай төгсөөд гурваас доошгүй жил орон нутагтаа ирж ажиллах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Түүнчлэн Өмнөговь аймгийн хэмжээнд Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө Аж Ахуйн салбар болон бусад эрэлт хэрэгцээт мэргэжлүүдээр суралцаж буй оюутнууд тэтэглэгт хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд тухайн жилийн сургалтын төлбөрийг 100% орон нутгаас хариуцах юм. Хамрагдсан оюутнууд цаашид орон нутгийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллана гэдэгтээ итгэлтэй, баяртай байгаагаахэлсэн юм.

Мөн оюутны тэтэглэгт хөтөлбөрт хамрагдахаар өнгөрсөн жилээс үргэлжлүүлэн гэрээ байгуулж буй 36 оюутан байгаа бол шинээр 46 оюутан АЗДТГ-тай гэрээ байгууллаа. Гэрээний шалгуур нөхцлүүдийг хангаж буй оюутнууд дараа жил үргэлжлүүлэн гэрээгээ сунгах боломжтой аж.

Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт 82 оюутан хамрагдахаар боллоо

Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт 82 оюутан хамрагдахаар боллоо


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.