Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан


Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан

 

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа газар тариалангийн бүс нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүснэ.

2017 оны 09-р сарын 14-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, 17 цагт 18 хэм, 20 цагт 14 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 14-ний 20 цагаас 09 дүгээр сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17  дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа хур тунадас орно. Салхи  зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Архангай, Хөвсгөлийн  хойд хэсгээр 1-6 хэм хүйтэн, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар шөнөдөө 4-9 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар     8-13 хэм,  бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ . Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд  5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө сэрүүсч 11-13 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 17-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,   19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 16,18-нд нутгийн зүүн хагаст, 17-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүхэн. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Нутгийн баруун хагаст өдөртөө бага зэрэг дулаарна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.