Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томиллоо. Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй, улсад 29 жил, үүнээс төрийн албанд 20 жил ажиллажээ.
Томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан юм. Дараагийн Засгийн газар шинээр бүрдэх нь тодорхой, бүтэц биш бүрэлдэхүүнд нь өөрчлөлт хийнэ хэмээн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Энэ нь хүмүүсийг өөрчилнө гэсэн санаа биз дээ. Тэгэхээр шинэ засаг бүрдэх хэдхэн хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат юунд яаран томилгоо хийв.
Шинээр томилогдох нь тодорхой Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнөх засагт ажиллаж байсан нэгч сайдыг улируулахгүйгээ мэдэгдсэн байна лээ. Тэгэхээр шинэ сайд нар өөрсдийн багаа бүрдүүлж ажиллах нь тодорхой ийм үед дээрх томилгоо гоомой зүйл болсон бус уу.
ЭХ СУРВАЛЖ: http://mminfo.mn
Сэтгэгдэл