Дорнод аймгийн Оюутан, Залуучуудын Нэгдсэн Холбоо "ИХ ТАЛЫН ҮДЭШ” оюутан залуучуудын танилцах арга хэмжээг 10-р сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Энэхүү танилцах үдэшлэгийн зорилго нь Улаанбаатар хотод сурч, хөдөлмөрлөж байгаа Дорнод нутгийн оюутан залуучуудын нийгмийн идэвхи оролцоог сайжруулах, цаашлаад нөхөрлөлийг бий болгох, чөлөөт цагаа зов боловсон өнгөрүүлэх, бусад санал санаачилгуудыг уриалах юм гэж зохион байгуулагчдын үзэж байна. Тус үдэшлэгт Дорнод нутгийн оюутан залуучууд өргөнөөр оролцохоос гадна, нутгийн хүндтэй зочид хүрэлцэн ирэх бах, урлаг соёлын одууд уран бүтээлээ хүргэхээр төлөвлөж байгаа аж.
Арга хэмжээний үндсэн хөтөлбөр 4-5 цаг үргэлжлэх ба, оюутан залуучуудын сайн мэдэх "HOLLYWOOD” night club-д болох ба, оюутан залуучуудын оролцох талсалбарын үнэ 4999 төг, мөн тусгай урилга бүхий тасалбаруудыг бэлдсэн тухай зохион байгуулагчид дурьдлаа.
Танилцах үдэшлэгтэй холбоотой мэдээллийг 80111510 утсаар авч болох юм байна.
Сэтгэгдэл