Г.Ариунбаатар аялан тоглолтоо орхиж “том толгой” гаргав


Г.Ариунбаатар аялан тоглолтоо орхиж “том толгой” гаргав

Монголын сонгодог урлагт дахин нэг түүхэн хуудсыг шинээр мөнхөлж, дөрвөн жил тутамд нэг удаа болдог суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын олон улсын уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар "Каватина Фигаро"-г дуулж гран при шагналын эзэн болсон билээ. Тэгвэл эрхэм уран бүтээлч маань саяхан Английн Хатан хааны өргөөнд уригдан оройн зоог барьж, түүний хамт Маэстро Валерий Гергеив, алдарт Cello Хакназаряан нар айлчлан ая дуугаа өргөсөн юм. 

Ирэх долоо хоногт буюу 11-10-нд Их театрын тайзнаа дэлхийн нэрт дуучин Елена Обрацова-гийн дурсгалд зориулсан хvндэтгэлийн концертод алдартнуудтай нэг тайзан дээр дуулах Г.Ариунбаатар аялан тоглолтоо түр завсарлан эх орондоо ирсэн гэнэ. Учир нь нэгэн үеийн анд нөхөд, ахан дүүстэйгээ BrotherHood хэмээх нэгдлээр холбогдон нэгнээ дэмжин хамтран ажилладаг ба тус нэгдлийн анхны уран бүтээл болох "Том Толгойтын Романс" инээдмийн УСК-ны нээлтэд оролцохоор зорин ирсэн ажээ. 11-р сарын 06 буюу энэ 5 дахь өдөр Тэнгис кино театрт нээлтээ хийх уг киног BrotherHood нэгдлийн ТУЗ-ийн дарга жүжигчин Б.Барслхагва найруулж байгаа ба тус нэгдлийн жүжигчид оролцон тоглосон уянгын/инээдмийн кино юм. Г.Ариунбаатар одоогоор Буриад улсын театрт уригдан, гоцлол дуучнаар ажиллаж байгаа билээ.

Л.МИШЭЭЛ

PHOTONEWS.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.