Химийн аюултай хортой бодис хууль бусаар зарах гэсэн наймаачид дээрэмдүүлжээ. Дээрэмдсэн этгээдүүд нь мөнгөн усаа хадгалж байгаад зарах гээд баригдсан аж. Энэ хэрэгт цагдаагийн ажилтан хүртэл оролцсон байж магадгүй байна. 32.2 кг жинтэйбитүүмжилсэн саванд "коко кола” гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй цэвэр мөнгөн ус хийсэн байжээ. Мөнгөн усыг зарах гэж байсан нь Э.Г, Г.Р, Ц.Г нар гэнэ. Харин дээрэмдсэн этгээдүүд нь "Мандах өглөө” компаний захирал М.Т-гээр удирдуулсан Ц.О, Ё.М, Э.Д нар байжээ. Ц.О нь хүний их эмч мэргэжилтэй, нийслэлийн түргэн тусламжийн төвд эмчээр ажилладаг, Э.Д нь "Нөхөрлөл трейвэл” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай аж. Хуулийн хэллэгээр амь насанд нь аюултай аргаар хүч хэрэглэхээр заналхийлж мөнгөн усыг дээрэмджээ. Мөнгөн усаа дээрэмдүүлэгсэд цагдаад гомдол гаргаагүй гэнэ. Дээрэмдсэн мөнгөн усаа "Нөхөрлөл трейвэл”-ийн гүйцэтгэх захирал гэртээ хадгалж байжээ. Дараа нь тэд өөр хүмүүсд зарах гэж байгаад баригдсан бололтой. Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах үйлдэлд нь "Огч” ХХК-ны захирал Б.Д, "Юпитер майнинг”ийн захирал Х.Н нарын 5-6 хүн холбогджээ. Тэднээс Б.Д, Х.С нар нь эмэгтэйчүүд аж. Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.С нь цагдаагийн албан тушаалтан мөн эсэх, албан үүргээ хэрэгжүүлж ажил үүргээ гүйцэтгэж байсан эсэх, цагдаагийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх мөн гэрчээр худал мэдүүлэг өгсөн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож өгөх хүсэлт гаргаад байгаа гэнэ. Манай сайт энэ хэргийн тухай удахгүй дэлгэрэнгүй мэдээлнэ.
НУУЦ.мн
Сэтгэгдэл