Амжилттай турсан залуу илүүдэл арьснаасаа салахыг хүсч байна


Амжилттай турсан залуу илүүдэл арьснаасаа салахыг хүсч байна

АНУ-ын  Мичиган мужийн Нова хотод оршин суух Жесси Шэнд гэх энэ залуу 181 кг жинтэй байжээ. Жингээ эрчимтэй хассаны дараа илүүдэл арьснаасаа салах гэдэг том асуудалтай тулгарсан байна. Илүүдэл арьснаасаа салахад түүнд 20 мянган ам.доллар хэрэгтэй болжээ. Гэвч мөнгө байхгүй болохоор цахим орчинд байх сайхан сэтгэлт хүмүүсээс хандив гуйсан байна.

Тэрээр  их жинтэй байхдаа гэрээсээ ч гаралгүй интернэтээр  аялж, хүмүүстэй чаталж цагийг өнгөрүүлдэг байж. Чатаар танилцсан нэгэн найз нь түүнд фитнесст явахыг зөвлөснө байна. Ингээд долоо хоногийн 5 өдөр фитнессээр хичээллэж, дасгалжуулагч багшийн зөвлөснөөр хоолны хатуу дэглэм барьснаар  богино хугацаанд хэвийн жиндээ оржээ. Гэвч хэт тараглалттай байсан учир арьс нь унжиж мэс засал хийлгэхээс аргагүй байдал үүссэн байна.


Б. Санчир







Эх сурвалж: TIMES.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.