Саусгоби Ресурсес компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх Захирал Б.Аминбөхийг баривчилсан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Түүнийг аравдугаар сарын 11-нд БНХАУ-ын Рижао хотын хорих ангид саатуулагдсан байна. Тус агентлагийн мэдээлж байгаагаар Б.Аминбөх нь залилангийн хэрэгт сэжиглэгдэж байгаа аж. Түүнийг баривчлагдсантай холбоглуулан Саусгоби Ресурсес компани долоо хоногийн өмнө Б.Аминбөхийг үндсэн ажлаас нь чөлөөлсөн байна.
“Саусгоби Ресурсес”-ийн захирлыг Хятадад баривчилжээ
2017/11/20 11:11
Сэтгэгдэл