Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг гаргаж, УИХ-д хүргүүлж хэлэлцүүлэх шаардлага хүргүүлэхээ УИХ-ын гишүүн Г.Уянга мэдэгдлээ.
Ерөнхийлөгчийн огцруулах үндэслэлүүдийн хоёрдугаарт, Монгол Улсад үлэмж их татварт төлөөгүй нуун дарагдуулсан Ж.Капла нарын этгээдүүдийг хууль зөрчиж өршөөж, уучлал үзүүлснээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай дурджээ. Үндсэн хууль зөрчин Ж. Каплаг явуулсан. Харин дараа нь Саусгоби Сэндс монгол төрийн хохирлыг барагдуулсангүй.
Сануулахад, Саусгоби сэндс” компанийн Жастин Капла гэж америк захирлыг компани нь татвараас зайлсхийсэн хэргээр манай хууль хүчнийхэн хорьж нэг хэсэгтээ л хэвлэлээр шуугиан болсон.Харин Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн твиттер хуудастаа "Монгол оо бодоод ийм шийдвэр гаргалаа” хэмээн бичиж байв.
Жастин Капла өршөөгдөж, харин шүүхийн шийдвэрээр 35 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлөх үүрэг хүлээсэн "Саусгоби сэндс”-ийнхэн өнөөдрийг хүртэл нам жим.
Өнөөдрийн байдлаар "Саусгоби сэндс” Нарийн сухайтаас нүүрс олборлож урагш нь зөөсөөр байгаа. Үйл ажиллагаа нь хэвийн байгаа гэсэн үг. "Саусгоби сэндс” компани энэ жил хоёр сая тонн нүүрс борлуулаад байгаа. Тонныг нь 30 ам.доллараар зарсан гээд бодохоор 120 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон байх учиртай. Харин өрөө төлж, Монгол төрийг хохиролгүй болгох талаар бодох сөхөөгүй байгаа бололтой.
Гэвч "Саусгоби сэндс”-ийнхний хууль бус үйлдлээс үүдэн Ерөнхийлөгчийн суудал ганхаж эхэллээ. Ерөнхийлөгч энэ удаад ямар тайлбар өгөх вэ? Тэр дахин Монголоо бодсон шийдвэр гаргаж, "Саусгоби сэндс”-ээр 35 тэрбум төгрөгийг өрийг нь төлүүлэх шийдвэр гаргаж чадах болов уу?
Сэтгэгдэл