"Жастин Капла Монгол Улсыг Ерөнхийлөгчтэй нь чадсанаараа бахархдаг"


"Жастин Капла Монгол Улсыг Ерөнхийлөгчтэй нь чадсанаараа бахархдаг"

Бүхэл бүтэн улсыг төрийн тэргүүнтэй нь "чадчихаад” дээрээс нь олон тэрбум төгрөг халааслан амар сайхандаа жаргаж буй хүн өөрөөрөө бахархаж, бахархалтай түүхээ найзууддаа сонирхуулан бөглөө мулталсан шигээ суулгүй яахав.

Ингэж хэлэхийн учир Жастин Капла гэгч халзан толгойдоо үс ч үгүй Монгол Улсад хоосон ирсэн энэ эр буцахдаа насаараа идэх мөнгө /35 тэрбум төгрөг байж мэднэ/, Монгол эхнэр аваад буцсан ч чимээгүй сууж чадахгүй онгирч явна. Монгол Улсад талархаад чимээгүй суух ёстой энэ хүн хэвлэлд ярилцлага өгч АНУ-ын Миннесота мужийн Элк Ривер хэмээх жижиг хотод хаан мэт амьдарч "жаргаж үхэж" буйгаа гайхуулсан байх юм.

Мөн хэрэг хийгээгүй хүнийг хорьсон мэт Монголд маш хүнд нөхцөлд хоригдож зовж зүдэрч байснаа ярьж, 7 хоногт хоёр удаа 20 минутаар гадаа гарч цэвэр агаар амьсгалахаас бусад үед 10 метр квадрат хүрэхгүй хүйтэн харанхуй камерт хоригдож чанар муутай хоолоор голоо зогоож маш их турж аймшигтай зовлон үзсэнээ дурсчээ. "Хүн давахын аргагүй” ийм хүнд нөхцлийг даван гарсан тэрбээр "ялсан баатар”-ын дүрээр гавьяаныхаа амралтыг эдэлж буйгаа "Үлдсэн амьдралаа гэр бүл, найз нөхдөдөө зориулна" гэдгээрээ хэлсэн. Монгол Улсад онц их хэмжээний /35 тэрбум төгрөг/ хохирол учруулсан АНУ-ын иргэн Жастин Каплагийн энэ хэрэгт Филиппиний хоёр иргэн татагдсан байдаг бөгөөд тэр гурав бүгд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдсан.

Жастин Капла нь "Саусгоби Сэндс” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бол энэ хэрэгт холбогдсон Филиппиний иргэн Кристобал Дэвид "Саусгоби Сэндс”-д санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр, мөн улсын иргэн Хиларион Кажуком "Саусгоби Сэндс”-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байжээ.

Жастин Капла тэдэнтэй үгсэн хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн Монгол Улсад татвараар төлөх ёстой байсан 35 тэрбум төгрөгийг завшсан байдаг. Хэдийгээр энэнээс их тоо анх яригдаж байсан ч хожим нь 35 тэрбум болж буурсан. Хамгийн хөгийн нь Жастин Капла, Кристобал Дэвид нарт 5 жил 10 сар, Хиларион Кажукомд 5 жил 6 сарын ял оноогоод байснаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тушаалаар өршөөж тус бүр 1 сая төгрөгөөр торгоод эх орон уруу нь зугтаалгасан.

Ингэж сулласныхаа дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч "Уучлал хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай” хэмээн жиргэсэн юм. Гэхдээ Жастин Капла гэгч энэ зальжин эр тухайн үед АНУ-ын ганц нэг улстөрч, сэтгүүлчтэй холбогдож Мянганы сорилтын сангаас Монгол Улсад олгох олон сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьцаа хийж байгаад өөрийгөө өршөөлгөж чадсан юм.

 

 


 


Төгс



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.