Зориулалтын бус замаар нүүрс тээвэр хийх зөрчил буурахгүй байгаагаас Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь доройтуулж, малчид амьдрах аргагүй, мал нь бэлчих бэлчээргүй болоход хүрээд байгаа. Үүнийг таслан зогсоохоор сумын удирдлагууд, албан хаагчид, малчид, иргэд, цагдаа хамтран ээлж ээлжээр эргүүлд гарч байна.
Хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаагаас хулгайн тээврийг бүрмөсөн таслан зогсоож чадахгүй байна. Иймд Оюутолгой ХХК-нд хүсэлт тавьсаны дагуу техник хэрэгслийн тусламж авч, нүүрс тээврийн замын гарц, малын гармуудыг малчидтайгаа зөвлөлдсөний дагуу замыг хааж эхэллээ. Одоогоор гарц, гармуудыг нүүрс тээврийн машин зорчихгүй байхаар хааж, шуудуу татаж, эргүүлийн постыг ажиллуулж байна.
Сэтгэгдэл