ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ


ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ

ХОНЬ

Мөнгө, санхүүгийн өөрчлөлт гарна. Аливааг сайтар судалж байж шийдвэрээ гаргаарай. Хөрөнгө оруулахдаа болгоомжтой байгаарай. Хүнд хэцүү асуудалтай тулгарвал бусдаас тусламж хүсэх хэрэгтэй. Эргэн тойрны хэн ч байсан танд өгөөмөр хандах болно. Хосууд хамтдаа илүү их зүйлийг бүтээж чадна.

ҮХЭР

Аз жаргалтай долоо хоног. Ажил хэрэг бүтэмжтэй байх нь танд аз жаргал, сэтгэл ханамжийг мэдрүүлнэ. Урт хугацааны зорилгод өөрчлөлт гарч магадгүй. Шинэ ажил эхлүүлэхээр төлөвлөсөн бол сайн хамтарч эхлээд хайх хэрэгтэй. Шоу цэнгээнийг алгасаж, таагүй явдлаас зайлсхийгээрэй. Санхүүгийн байдал хүндэрсээр байна.

ХАМТАТГАХ

Стресс бухимдал их байна. Тэвчээртэй байж, нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Нүүдэл суух хийхэд таатай. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч ашиг нь тийм ч их биш байна. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй. Өнгөрсөн алдаанаас суралцаж, дахин давтахгүй байхад анхаараарай. Хосууд нэгэндээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлээрэй.

МЭЛХИЙ

Оюун санааны амар амгалан, дотоод сэтгэлийн баяр баяслыг мэдэрнэ. Зорилгодоо хүрэхэд тань бүхий л талаас дэмжлэг ирнэ. Удаан хугацаанд хамтарсан түншээ орхих эсвэл ажлаа солих шаардлага гарч болох юм. Хэн нэгний өмнө хариуцлага хүлээх хэрэг тарьж магадгүй. Энэ таны хувь тавилан ч байж магадгүй. Хайр сэтгэлээ илчлэхэд таатай.

АРСЛАН

Тааламжтай долоо хоног. Таны ажил мэргэжил, бизнестэй холбоотой таатай үйл явдал тохионо. Хувийн бизнес эрхэлдэг бол үйл ажиллагаагаа өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж гарч ирнэ. Гэр бүлийн хэрүүл маргаанаас зайлсхийгээрэй. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.

ОХИН

Энэ долоо хоногт ажлын карьераа илүүтэй анхаарах хэрэгтэй. Санхүүгийн асуудалд хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Хэн нэгний нөлөө ятгалгад автахгүй байхыг хичээгээрэй. Долоо хоногийн турш сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх тул танд уйтгарлах зав гарахгүй бололтой. Гэр бүлд баярт үйл явдал тохионо. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй.

ЖИНЛҮҮР

Идэвхтэй долоо хоног. Шинэ найз нөхөдтэй болж, олон сонирхолтой үйл явдал тохионо. Ажил хэрэг хэвийн үргэлжлэх бололтой. Бизнес эрхлэгчид ашиг муутай байхыг анхаараарай. Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, хөгжилдөж зугаацахад гэмгүй.

ХИЛЭНЦ

Таны бусдыг татах чадвар нэмэгдэнэ. Үүний ачаар та ажил хэрэгтээ хэрэгтэй түншээ олж чадна. Гэр бүлд асуудал үүсч, таныг бухимдуулна. Өмнөх зорилгоо биелүүлээгүй бол шинэ төлөвлөгөө гаргах хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарч, осол гэмтлээс сэрэмжлээрэй.

НУМ

Өөрчлөлт мэдрэгдэнэ. Танд хайр дурлал, мөнгийг өөртөө татах боломж байна. Зорилгодоо хүрэхийн төлөө бусдаас тусламж авах хэрэгтэй. Бизнес санал хүлээн авч, ажлын боломж нэмэгдэнэ. Олон нийтийн арга хэмжээнд оролцох үеэр онцгой хүнтэй учрах бололтой. Санхүүгийн асуудлаас болж гэр бүлд маргаан гарч болзошгүй.

МАТАР

Амин хувиа хичээх үзлээсээ болж найз нөхдөө алдаж магадгүй. Ажилдаа төвлөрөхөд түвэгтэй байх хэдий ч та олон ажил амжуулж чадна. Бизнесийн санаа танд ашиг авчирна. Амралтын өдрүүд нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрч, хайранд умбасан өдрүүд байх болно.

ХУМХ

Та бусдын анхаарлыг татаж, гэрэлтэж чадна. Энэ нь таны ажил хэрэгт төдийгүй хувийн амьдралд олон таатай боломжийг авчирна. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учирч магадгүй. Өндөр үнэтэй эд зүйл худалдан авахаас татгалзаж, үр дүн нь тодорхойгүй ажилд хөрөнгө оруулахаас зайлсхий.

ЗАГАС

Ажилд тань саад хүндрэл гарч болзошгүй. Олон хайр дурлалын явдал гарч ирэх бололтой. Янаг амрагийн явдал оргилд хүрч танд зугаацах боломж олгоно. Гэр бүлд бага зэргийн үл ойлголцол гарах бололтой. Одоо үед ихэнх хэрүүл маргааныг зөвхөн харилцан зөвшилцлөөр шийдэж чадна гэдгийг санаарай.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.