Солонгосын хойгт үүсээд буй хурцадмал байдлыг намжаахын тулд ОХУ сөргөлдөгч талууд болох АНУ болон Хойд Солонгосыг хэлэлцээр хийхийг уриалжээ.
Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров олон улсад хандан мэдэгдэж "Сөргөлдөгч талуудыг хэлэлцээр хийлгэхийн тулд ОХУ зуучлагчийн хувиар оролцох болно. Уг хүсэлтийг БНХАУ-ын эрх баригчид найрсагаар хүлээн авсан болно” гэж хэлжээ.
ОХУ-ын зуучлалаар сөргөлдөгч талууд хэзээ хэлэлцээрийн ширээнд суух нь тодорхойгүй байгаа юм.
АНУ-ыг төлөөлөн НҮБ-д суугаа элч төлөөлөгч Никки Хэлли өчигдөр БНХАУ-ын эрх баригчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсооход идэвхтэй оролцохгүй бол АНУ шийдвэр гаргах эрхийг авах болно” гэж сануулсан билээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин энэ сарын эцсээр БНХАУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийх бөгөөд Си Зиньпинтэй Хойд Солонгосын асуудлаар хэлэлцэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл