Чингис хаан болон түүний дараах хаадын байгуулсан Монголын эзэнт гүрэн Солонгосын хойгоосУнгар хүртэлх 33 сая км кв газар нутгийг эзэлж байсан нь түүхэнд хоёрт орох том гүрэн юм.Монголын эзэнт гүрний 100 сая харъяат дотор тухайн үедээ өндөр хөгжилтэй, хамгийн их хүнамтай байсан Хятад, Ирак, Иран болон Төв Азийн улсууд багтаж байв.
ИХ ЗАСАГ ХУУЛЬ
Эзэнт гүрэн дотор эмх журмыг сахиулахын тулд Их засаг хуулийг баталж, нарийн чанд мөрдөж байлаа. Хулгайхийх, худал ярих, завхайрах зэргийг хориглож, итгэл үнэмшлийн эрх чөлөөг дээдэлж байв. Эзэнт гүрний гүн батсуурь энэхүү хууль байсан билээ.
НУГАРШГҮЙ, ӨРШӨӨЛГҮЙ ТЭМЦЭГЧ
Эцэг Есүхэй баатрыг өөд болсны дараа Тэмүүжин, түүний гэр бүл амьдарч, тэсч үлдэхийн төлөөх өршөөлгүйхатуу тэмцлийг даван гарчээ. Аугаа их Чингис хаан 10 настай байхдаа эцэг нэгтэй ахтайгаа муудалцан нумсумаар харваж алжээ. Тал нутгийн тархай бутархай омог аймгуудыг нэгтгэх тэмцэл, үйл явц эндээс эхэлсэн гэжүздэг.
ЦЭРГИЙН ГАРАМГАЙ УДИРДАГЧ
Чингис хаан цэргийн гарамгай удирдагч байсан. Дайснаа хэний ч санаанд оромгүй уран арга, мэхээр яландийлж байсан олон тохиолдол байдаг. Монголчууд моринд дэндүү эрэмгий, морио зөвхөн хөлөөрөө залж, хоёргар нь нум сум харвахад чөлөөтэй байдаг байжээ.
ДИПЛОМАТ ЁСЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ
Чингис хаан эв найрамдал, энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг байсан. Хорезмийн хаант улс Монголынэлчийг алсны дараа ихэд хилэгнэж тус улсыг дайлаар мордсон гэдэг. Хорезм улс монгол цэргүүдийн дайралтадүнсэн товрог болж, Хорезмийн цэргүүдийн толгойгоор уул овоо босгож байжээ. Улс гүрний албан ёсны элч,төлөөлөгчийн халдашгүй дархан байдлыг дэлхий нийтэд түгээж, ойлгуулсан нь энэ юм.
НУУЦЛАГ
Чингис хаан өөрийн хөрөг, дүрийг зурж буулгахыг хэзээ ч зөвшөөрдөггүй байв. Түүний анхны хөрөг зураг насбарсных нь дараа бүтээгдсэн байдаг. Үр хүүхэд, албат харъяатууд нь их хааныхаа шарилыг ихэд нууцланонголжээ. Хаана оршуулсныг нь мэдэгдүүлэхгүйн тулд дөрвөн өөр газар яг адилхан томоохон ёслол хийнонголж, уг газар дээр түмэн адуу хурааж газрыг нь тэгшлэн засч, зүлэг ногоо ургуулсан гэдэг.
ГОО САЙХНЫГ ТААШААГЧ
Монголчууд ялалт байгуулсны дараа олзны охид бүсгүйчүүдийг хаан, ноёд, жанжны өмнө жагсаадаг байжээ.Хаан таалалдаа нийцсэн гоо охидыг өөрийн болгож, бусдыг нь ноён, гарамгай цэргүүддээ үлдээдэг байв.Түүхийн зарим эх сурвалжид Чингис хааныг 40 гаруй татвар эмтэй байсан гэдэг. Харин Чингис хаан их, баганийлээд зургаан хатантай байжээ.
ҮР УДАМ
Дэлхийн эрэгтэй хүн амын 0.5 хувь нь Чингис хааны цэвэр үр удам ажээ. Нийтдээ 16 сая хүний судсаар Чингисхааны цус гүйж байдаг. Харин шууд бус удмын хүмүүсийг тоолбол 800 саяд хүрнэ хэмээн эрдэмтэд тооцоолжээ.
ДЭЛХИЙГ ХӨГЖҮҮЛЭГЧ
Монголын Эзэнт гүрний хөгжил, байлдан дагуулал дэлхийн эдийн засаг, худалдааны хөгжилд ихээхэн түлхэцболж өгсөн юм. Монголчууд буухиа шуудан, дипломат элчийг улам боловсронгуй болгож хөгжүүлсэн. Монголынбайлдан дагуулалтад сүрдсэн европчууд нэгдэж, өнөөгийн Европын нэгдмэл байдлын үндэс суурийг тавьсан чгэж үздэг.
ЧИНГИС ХААН ХЭРХЭН ТЭНГЭРТ ХАЛЬСАН БЭ?
Түүний үхлийн шалтгаан амьдралынх нь хамгийн учир битүүлэг зүйл. Хамгийн их түгсэн хувилбар нь мориноос унаж гэмтсэний улмаас гэдэг билээ. Мөн халуурч, өвчилж нас барсан, хөлөндөө сумны шарх авч өөд болсон гэх нь бий. Хятадын гүнжид хорлогдсон гэх яриа ч байдаг. Гэвч Чингис хаан өөрийн гэрээслэлээрээ мөнх, амар тайван нойрсох газраа нууцалж чадсан юм. Эрдэмтэн, мэргэд их хааны онгоныг Хэнтий аймгийн Бурхан Халдун ууланд байдаг хэмээн үздэг билээ.
Зууны мэдээ
Сэтгэгдэл