Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөгчид Энэтхэг улсад ажиллаж, тус улсын Гадаад хэргийн яам, "Инженерс Индиа Лимитэд” компани болон ЭКСИМ Банк зэрэг байгууллагад ажлын уулзалтууд хийв.
Төлөөлөгчид Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж буй ажлын явц, уг үйлдвэрийн техник, технологийн шийдэл цаашид гүйцэтгэх ажлуудын талаар санал солилцов.
Газрын тосны салбарт олон жил амжилттай ажиллаж томхон үйлдвэрүүдийг барьж байгуулсан туршлагатай, Энэтхэгт төдийгүй олон улсад нэр хүндтэй "Инженерс Индиа Лимитэд” компани Монгол Улсад Газрын тосны үйлдвэр барьж байгуулах төслийн нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэлийг 2018 оны 2 дугаар сард хүлээлгэн өгөхөөр шамдан ажиллаж буйгаа танилцуулав.
Өмнө Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Засгийн газраас олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар шийдвэрлэснийг Улсын Их Хурал 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр соёрхон баталсан юм.
Зээлийн нөхцөл:
Хоёр талын мэргэжилтнүүд уулзалтаар манай химийн аж үйлдвэрийн цоо шинэ энэ салбарт ажиллах үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, орон нутгийн ажиллах хүч, туслах материал, дэд бүтцийг түлхүү ашиглах, байгаль орчны төлөв байдлын суурь судалгаа, ерөнхий үнэлгээг гаргуулах, газар эзэмших эрхийг баталгаажуулах зэрэг асуудлаар мөн санал солилцов.
Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яам, "Инженерс Индиа лимитэд” компани хамтран энэхүү төслийн ерөнхий мэдээллийг багтаасан "Монгол Улс: Газрын тос” товхимлыг нийтэд танилцуулжээ.
Эх сурвалж: ГХЯ
Сэтгэгдэл