Энэ өдрийн зурхай /2017.12.18/


Энэ өдрийн зурхай /2017.12.18/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 30. Сумъяа гараг.  Гар одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.

                          Барилдлага: Рашаан   
                          Шүтэн барилдлага: Сэрэхүй
                          Суудал: Огторгуй

Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. 14:31 цагт сар битүү болно. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Осолтой өдөр. Өнөөдөр та бусдын эрхшээлд орж магадгүй. Олонхи хонь үйл ажиллагааныхаа чиглэлийг эрс өөрчлөнө. Зарим нэг нь хайр дурлалын шинэ холбоо тогтооно. Энэ холбооноос та цаашдаа ихээхэн хамааралтай байна. Эрт босч сэргэлэн бай. Хэрэггүй гутралд автвал өдөржин нойрмоглоно.


ҮХЭР (4/20-5/20)

Бусдын амьдралтай холбоотой янз бүрийн хов жив танд сонсогдоно. Гэвч бүх зүйл үнэн биш гэдгийг толгойдоо санахад илүүдэхгүй. Ямар нэгэн ажлын санал ирвэл болгоомжтой ханд. Ажил санал болгогч биелэгдэх боломжит байдлаас хэтрүүлсэн зүйлийг хэлж магадгүй. Ажил дээрээ хийсэн ямар нэгэн алдаагаа нуух гэж хичээсний хэрэггүй. Өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөх нь хамаагүй ухаалаг шийдвэр бөгөөд энэ өдрийн эрч хүчээ тэр алдаагаа засаж залруулахад ашиглаарай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Бүтээмжтэй өдөр. Туршлага чухал ч гэлээ эхэлснээ дуусгахын тулд шургуу хичээх хэрэгтэй байж болох юм. Оддоос ирэх энерги шинэ зүйл эхэлснээс хийж байгаа төслөө дуусгахад илүү тохиромжтой байна. Оюуны гэгээрэл, сэтгэл ханамжын хэрэгцээ өндөр байх бөгөөд олонхи нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах замаар өөрийн зан чанарын энэрэнгүй талыг харуулах магадлалтай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Арга хэмжээнд оролцох урилга хүлээн авах бөгөөд нөлөө бүхий, хүчирхэг дээд зиндааныхантай уулзах боломж гарна. Сайхан хувцасласан, өөртөө итгэлтэй байвал тэднээс бараг ялгагдахгүй. Хэн нэгэнд сэтгэл алдарч магадгүй. Азтай хувь тавилан таны талд байгаа тул таны хийх зүйл бол үүнийг алдахгүй байх. Заримынх нь эрүүл мэнд таагүй байх ч энэ үе удахгүй өнгөрнө гэдэгт итгэ. Гэхдээ шим тэжээлтэй витаминлаг хоол хүнс хэрэглэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Өөрийн асуудлаар санасандаа хүрч чадахгүй. Өнөөдөр даргатайгаа бүү уулз. Чухал шийд гаргахын өмнө хуулийн зөвлөгөө ав. Ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Мөн өөрийн гэр бүлд ч гэсэн хариуцлагатай хандах хэрэгтэй.


ОХИН (8/23-9/22)

Ямар нэгэн юм хийж байгаа бол холбоотой хүмүүст нь үзүүл. Нэгэнт замдаа гарсан бол юу ч хийж байлаа өөртөө итгэлтэй байна. Зарим нэг нь шинэ ажилд ороход туршлага дутаж мэднэ. Яг тохирсон мөчид нь идэвхтэй байвал эрх мэдлээ хамгаалахад танд амархан байх бөгөөд цаашдаа ч гэсэн ийм байдлаа хадгалвал сайн. Бусдаар өөрийгөө төлөөлүүлэн ажил хийлгэх ур ухаан танд байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр бусдад найдахад бага зэрэг хэцүү байх болно. Танд харьцах ёстой хүмүүсийнхээ сөрөг үйлдлээс зайлсхийх хамгийн зөв арга замыг сонгоход амаргүй байх болно. Хэвлэж нийтлүүлэх ажлын гэрээ ойрын үед ирж магадгүй. Чөлөөт цагаараа өөртэйгээ адил санаа бодолтой хүмүүстэй урам зориг өгөх яриа өрнүүл.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр хийх хэлэлцээрүүд маш амжилттай болно. Талууд хэл амаа түргэн ололцоно. Урьдчилсан тохиролцоогоо удаан хугацааны гэрээ хэлцэл болгохыг хичээ. Та бүх юмнаас залхаж, хамтрагчаасаа дутагдал олж, түүн рүү зандарч эхлэх бололтой. Та ханьтайгаа хүүхдүүдтэй холбоотой үүссэн асуудлаас болж бие биенээ гомдоохоос болгоомжил.


НУМ (11/22-12/21)

Өдрийн турш өмнөх ажлаа цагт нь дуусгахаар яарч магадгүй. Нарийн зүйлээ шийднэ. Шинэ төлөвлөгөөгөө эрчимтэй эхлүүлэх хэрэг гарсан ч нарийн төвөгтэй зүйлийг албадан хийх хэрэггүй. Бүх бизнесийн хэлэлцээ, аз туршсан ажилд хамтрах нөөц бололцоогоо ашиглавал зөв. Уншилгүйгээр гэрээ хэлэлцээр бүү хий. Хуурмаг зантай, боломжийг ашигладаггүй, бахь байдгаараа байх нь таны үнэ цэнийг үгүй хийнэ. Хэрвээ та бизнесийн түншлэл байгуулвал хуулийн дагуу хий.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр од эрхсийн нөлөөгөөр оюуны эмх журамтай байдал алдагдана. Чухал сонголт хийх үе ирэхэд таны шүүмжлэлтэй байдал бүрхэг болгоно. Тиймээс чухал шийдвэр гаргахдаа болон хуулийн бичиг баримтанд гарын үсэг зурах бол хойшлуулах нь ухаалаг алхам болно. Бүх юм нааштай байна. Авьяастай хүмүүс төсөөлөл, урам зориг нь нэмэгдэж хамгаас сайн ажиллаж үр бүтээлтэй байна.


ХУМХ (1/20-2/18)

Сонгосон хүнтэйгээ харьцах харьцаа таны хувьд чухал байна. Гэвч цаашид хамтдаа цагийг өнгөрөөж чадахгүй. Ажлын ачаалалаас болж романтик мэдрэмжээ илэрхийлж чадахгүй. Дэмий зүйлээс болж хайрттайгаа муудалцах гэж байгаа юм биш биз. Тэвчээртэй бай.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр хувийн асуудлаа хөөцөлдөх эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Түүнчлэн хайр дурлалын хүрээнд үүссэн асуудлыг амжилттай шийдэхэд хамгийн тохирох үе гэдгийг од эрхэс танд сануулж байна. Харамсалтай нь удаан үргэлжлэхгүй ч сонирхолтой, адал явдалтай сэтгэл хөдөлгөм болзоо хүлээж байна. Зүгээр л хөнгөн шохоорхол төдий зүйл тул чухлаар бүү хүлээж аваарай. Таны нөхцөл байдлыг ойлгож хүлээж авах чадвар ямар ч саад бэрхшээлийг даван туулахад туслана.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.