Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 11. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 21. Буд гараг. Хэрцгий охин одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин хонь өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Хий
Өдрийн наран 7 цаг 11 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хамт ажиллагсадтайгаа харьцахад хүнд өдөр. Хэрүүл маргаан, сөргөлдөөн үүсч мэднэ. Ойлголцохыг хичээж, бусдад дарамт үзүүлэхгүй байх хэрэгтэй. Ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлж дэмий хов чалчих хэрэггүй.
ҮХЭР (4/20-5/20)
Од эрхэсийн нөлөөгөөр та хэн ч хүршгүй мэт харагдана. Тэр тусмаа ганган тансаг байдал, гоёмсог үйл хөдлөлөөрөө бусдын анхаарлыг татна. Хайр дурлалд болгоомжтой нухацтай ханд. Удаан хугацааны гүн гүнзгий харьцаа тогтоо. Ханьдаа үнэнч бай.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Мэргэжлийн ур чадвараа харуулж өөрийн үгээ үйл ажлаараа батлан харуулна. Эрүүл мэнддээ анхаар. Зарим нэг хямрал зовиур илэрвэл заавал мэргэжлийн эмчид очиж зөвлөгөө ав. Ажлын ачаалал сэтгэлийн хөөрөл гутралд хүргэж болзошгүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Од эрхэсийн нөлөөгөөр таны бүх төлөвлөгөө холилдож, ажил хэрэг тань бүрхэг, замбараагүй болно. Хоолны эсвэл эмийн хордлого болох магадлал өндөр. Таагүй зүйлсээс бусдыг болон өөрийгөө хууран мэхлэх замаар гарахыг бүү оролд. Хожим таны зам дээр дахин том тээг болон хөндөлсөж болно.
АРСЛАН (7/23-8/22)
Романтик адал явдалтай учирна. Та бодоогүй хүнээсээ сэтгэл хөдлөм анхаарал халамж авна. Өөрсдөдөө зориулан бяцхан аялал зохио. Сонгосон хүнд таны ер бусын бэлэг таалагдана. Иймээс тусдаа байх газраа сонгохдоо уран сэтгэмжээ ашигла. Хэрвээ боломж гарвал хайртай хүнтэйгээ ая тухтай аялалд яв.
ОХИН (8/23-9/22)
Хий дэмий цаг үрэх, эрч хүч гаргах аар саар хэргээр үдээс хойш оролдож болохгүй. Ажил явдлын хүрээнд цаг эрч хүчээ зөв ашигла. Гэр орны харилцаанд та томоохон зөрчилдөөн мэдрэх болно. Өндөр настай хүмүүсийн эрүүл мэнд хямарна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өдөр өөрийн эрүүл мэнддээ сайтар анхаарал тавь. Аливаа өвчин сэдэрч магадгүй байна. Өөрийн амьдралаа өөрчлөх төлөвлөгөөгөө зохиохдоо эмнэлгийн зардалд тодорхой хэмжээний мөнгийг хойш хямгадахыг зөвлөе.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Энэ өдөр таагүй өдөр байна. Танд том асуудал гарч магадгүй. Энэ нь жинхэнэ хайр мөн үү үгүй юу гэсэн эргэлзээ байна. Та өөрийнхөөрөө байвал тун сайн. Хоолны дэглэм мөрдөх нь чухал. Танд давс ихээр агуулсан хоол ялангуяа лаазалсан бүтээгдэхүүн хориотой.
НУМ (11/22-12/21)
Шударга ёс, эрх ашиг хамгаалах өдөр болно. Од эрхсийн байрлалын улмаас шударга бус аливаа илрэлд та туйлын мэдрэмтгий болно. Хайр сэтгэлийн хувьд та чин сэтгэлийн харьцаа бус хөнгөмсөг явдалд илүү татагдах бололтой. Тиймээс сэтгэл зүйн тогтворгүй хөнгөн байдлаа хянах нь зүйтэй.
МАТАР (12/22-1/19)
Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарна. Ханиад хүрч салхинд цохиулж болзошгүй. Чийрэгжүүлэлт бол эрүүл мэнд. Хэд хэдэн амжилттай хэлэлцээр байгуулна. Хайртай хүнтэйгээ уулзаж хүнтэй танилцаж, нийгэм өөрийгөө харуул. Гэр бүлд харилцан ойлголцол ноёрхоно. Үр тогтооход таатай үе. Энэ өдөр сайн сайхан өнгөрч, эрч хүчтэй болно.
ХУМХ (1/20-2/18)
Энэ өдөр та шинэ санаа бодлыг янз бүрээр эсэргүүцнэ. Гэвч бүгдийг удирдагч, мөн чанарыг хуурч чадахгүй. Та хүссэн бүгдээ авч чаддаг. Та яаж хэлэхээ мэдэхгүй байсан ч хайраа илэрхийлэх хэрэгтэй. Сэтгэл зүрхнээсээ хэлсэн хэдхэн аятайхан үг байдлыг бүхэлд нь өөрчилж ч болно.
ЗАГАС (2/19-3/20)
Хамтын ажиллагаанд тааламжгүй, бие даан ганцаарчлан ажиллах нь илүү үр дүнтэй. Гэвч бодит байдлаа мартуузай. Ихэнх төлөвлөгөө амьдралд хэрэгжих боломжгүй. Өөрийнхөө боломжийг хэтрүүлж үнэлснээс төвөгтэй явдалд орооцолдож мэднэ. Уран бүтээлчид өөрөөсөө шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж ашигтай захиалгыг алдана.
Сэтгэгдэл