Энэ өдрийн зурхай /2017.04.26/


Энэ өдрийн зурхай /2017.04.26/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 30. Буд гараг. Шийдэм одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин хонь өдөр.

Барилдлага: Үл зохилдох   
Шүтэн барилдлага: Төрөхүй 
Суудал: Хий

Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хувийн амьдрал таны санаснаар болохгүй нь. Бүхэл өдрийн турш таны хань танд ихээхэн дарамт, шахалт үзүүлнэ.Түүний энэ байдлыг дураар нь бүү тавь. Нөхцөл байдлыг хяналтандаа ав. Эвлэрэлд хүрэхийн тулд та буулт хийж магадгүй. Та таагүй уналтад хариу өгнө. Үдээс хойш нөөц хүч чинь багасна. Төрөл садны хүмүүсийн өвчин, хүүхдүүдтэй холбоотойгоор зарлага гарна. Үйл явдал, үг яриагаа хянаж зөв дүгнэлт хий.


ҮХЭР (4/20-5/20)

Сэтгэлээр бүү уна. Удахгүй бүх зүйлс сайн сайхан болно. Урвалтаас болж түншүүдээ солих, урьдын үзэл бодлоос татгалзах магадгүй. Хэрвээ энэ аюулыг даван өнгөрүүлж чадвал гэрээ хэлцэл байгуулж гарын үсэг зур. Энэ нь танд ашиг авчрах болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажил хэргийн болон хувийн амьдралдаа ямагт нөөцтэй явдаг хүмүүсд сонголт хийх цаг үе ирнэ. Танд тайван байдал хэрэгтэй байна. Элэг, цөс муудаж болзошгүй байна. Бичиг баримт боловсруулахад таатай өдөр. Хүч, санхүүгээ ухаалгаар хуваарил.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр бусдын өөрт нь үнэнч, найдвартай эсэхэд эргэлзэж тээнэгэлзэх өдөр байна. Бусдад байнга ингэж бүү хандаж бай. Зөвхөн өөрийн сонгосон замаар явахыг од эрхэс зөвлөж байна. Ихэнх нь гэр бүлийнхээ өмнөөс хариуцлага хүлээж хүндхэн байдалд тулна. Зарим ахмад хүмүүсээс зэм хүртэх, эсвэл утгагүй хардалтанд өртөх магадлалтай байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Ажил хэргийн харьцаанд чинь мөн адип хэрүүл маргаан гарах байх. Та тэвчээртэй байна уу. Харилцан ойлголцох, нийтэч байх өдөр. Удирдлага эсвэл ажилтнуудтайгаа хэл амаа ололцоход таатай байна. Танд мөнгө олох санал тавина. Эсвэл бяцхан аятайхан бэлэг бэлэглэнэ.


ОХИН (8/23-9/22)

Эрх чөлөө хэдий чинээ их байна. таны зүрхэнд төдий чинээ их хайр дурлал байна. Дааврын идэвхжил таны бэлгийн амьдралыг идэвхжүүлнэ. Хаа хүрэхээ сайн мэд. Үл мэдэгдэх алсыг хамаагүй зорьвол завиныхаа удирдлагыг алдаж болзошгүй. Тэгвэл та өөртөө итгэлгүй болно. Энэ бол таны арга барил биш.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хамт ажилладаг хүмүүстэйгээ байнга гардаг хэрүүл маргаанд автагдаж болзошгүй. Зах зээлийн байдлыг мэдэр. Урам зоригтой бай. Гэнэтийн таагүй явдлаас үүдэн найзын харьцаанд сэв сууна. Хурц иртэй зүйл, шил, цахилгаан багажтай болгоомжтой харьц.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр та ажилтнуудын санаа бодлыг нэвт шувт харж чадна. Та өөрийн хажууд ажиллаж амьдарч буй хүмүүсийн хувь заяа, ажил хэргийг өөр дээрээ үүрэх хариуцлага хүлээнэ. Өнөөдөр ялгаруулах системийн эрхтнүүд суларч давсаг, бөөр өвдөх магадлалтай. Зураач, зохиолчид ба яруу найрагчдын уран бүтээлд урьдах үеэ бодвол романтизм үлэмж их байна.


НУМ (11/22-12/21)

Ажил мэргэжил дээрээ хүч чармайлт гаргаж, албан тушаал ахих, уран бүтээлээрээ өөрийгөө илэрхийлэх өргөн боломж таны өмнө нээгдэж байна. Сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болж, хайр дурлалын хувьд сайхан өдөр болно.


МАТАР (12/22-1/19)

Цагийг таатай өнгөрүүлэхийг хүссэн ч ажил хэрэг таныг зовооно. Таны зохион байгуулах чадвар өндөр байна. Ноёрхуу зангаасаа болж дотныхонтойгоо муудалцах магадлалтай. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, нэр хүндээ бэхжүүлэхэд тохиромжтой өдөр.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр та анхаарал болгоомжтой байж, хөрөнгө, эрч хүчээ гамнаж зарцуулах бололтой. Тэд орчин тойрныхныхоо үйл хөдлөлийн сэтгэл зүйн цаад сэдлийг харж ойлгон, танил хүмүүсийнхээ ажил төрлийг зөв голдиролд нь чиглүүлж өгөх болно. Өдрийн тааламжтай төлөвийг хамаатан садан, найз нөхөдтэйгөө харьцаж, тэдэнтэй хамтарч ажиллахад ашигла.


ЗАГАС (2/19-3/20)

Дотоод эрх чөлөөтэй, гадаад орчноос үл хамаарах өдөр. Найдваргүй мэт нөхцөл байдлыг ч засч залруулах магадгүй. Гадаад орчноос өөрийгөо тусгаарлахыг хүссэн хүн бүхэн тусгаарлагдах эрсдэлтэй. Гэнэтийн яаруу шийдвэр бүү гарга гэж танд зөвлөе.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.