Орчин үеийн шинжлэх ухаанд хамгийн бага судлагдсан баялаг нууцтай сэдвийн нэг бол нойр. Хүнд яагаад нойр хэрэгтэй байдаг, ажил амьдралд ямар нөлөө үзүүлдэг, яагаад зарим хүн нойроо дааж чаддаггүй байхад зарим нь унтаж чадахаа больдог вэ гээд нойрны тухай олон асуулт хариулт байдаг. Хүн бүрийн бие махбодийн амрах цаг харилцан адилгүй.
Хүн амьдралынхаа талаас илүү хувийг унтаж өнгөрөөдөг. Унтаж амрах нь таны эрүүл мэнд болон амьдралд салшгүй холбоотой. Насанд хүрэгчид өдөрт 7-9 цаг унтах ёстой гэсэн судалгаа байдаг байна. Харин хүүхэд 12-15 цаг унтвал хангалттай гэж үздэг.
Удаан хугацаанд нойргүй явах нь нэг талаараа том амжилт ч сайны хажуугаар саар ч зүйл бас бий. Агуу хүмүүс ихэвчлэн агуу чадвар заяадаг.Тэд супермен аятай нойр хоолгүй ажиллаж чадна. Гэвч нойрны дутагдалд эрт орой хэзээ нэгэн цагт сөргөөр илэрдэг байна. Тиймээс та бүгд ажил амьдралаа зөв зохицуулж унтаж амрах цагтаа унтаж амрах хэрэгтэйг хүн бүр санаж явах хэрэгтэй.
Сэтгэгдэл