Дутуу нойр ой тогтоолтыг муутгадаг


sleeping1-1024x682Калифорнийн Их сургууль "Хүн дутуу нойртой явах тусам санах ой мууддаг” гэсэн тайлбар хийжээ.

Нэгэн туршилт хийсэн байна. Сайн дураараа оролцогч хүмүүсийг 2 хувааж, эхний группыг нэг өдөр унтуулахгүй, харин нөгөө групыг 5 цагаас бага хугацаанд унтуулсан байна.

Хянагчид маргааш нь хариу өгчээ. Нойргүй хоносон баг 2-3 өдрийн өмнө юу болсныг санахгүй байсан бөгөөд тархи ажиллах чадвар буурсан байсан. Харин 2 дахь баг зүүдээ санахыг оролдовч чухам юу зүүдлэснээ огт санаагүй аж.

Ингэснээр хүн бага унтах тусам биед болон тархинд муу байна. Хүн өдөрт дунджаар 7-8 цаг унтаж байх ёстой. Харамсалтай нь технологи хөгжих тусам дэлхийн ихэнх хүмүүс дутуу нойртой явдаг бөгөөд улмаар диабет, гипертонийн өвчин тусах нь ихэссээр байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.