НЭГ СОГТООД СЭРЭХЭД 100 МЯНГАН ЭСЭЭ АЛДДАГ


 

Элэг бол чиний ухамсаргүй байдлын хариуцлагыг хамгийн түрүүнд үүрч байдаг эрхтэн. Элэгний хатуурлын талаар эмч мэргэжилтнүүдийн тайлбарласан тодорхойлолтыг хүргэе. 100 мл архийг эрүүл хүний элэг 3-4 цагийн туршид хоргүйжүүлж ус болгон хувиргаж, амьсгалаар гадагшлуулдаг. Үүний үр дүнд организм усгүйжиж ам нь цангаж эхэлдэг. Машины шил цантдаг ийм учиртай.

 

Хэрвээ хэмжээ хэтрээд 500 мл болох юм бол элэг 12-14 цагийн турш хоргүйжүүлэх ажил хийдэг бөгөөд үүнд элэг бүх хүчээ дайчлан ажилладаг байна. Харамсалтай нь элэг дутуу ажилласнаар таны биеэр этилийн спиртын дутуу шахалтын бүтээгдэхүүн эргэж, тархи мэдрэлийн эсийн бүрхүүлийг шатааж эхэлдэг аж. Тиймээс хүн нэг тасраад сэрэхэд 100 мянга орчим мэдрэлийн эс үхдэг байна. 100 мянга орчим мэдрэлийн эсээ үхүүлсэн хүнд оюун ухааны доройтол, сэтгэц мэдрэлийн хам шинж илэрч, зан төрхийн өөрчлөлтүүд үзэгддэг байна. Элэг урт хугацааны турш архийг задлах нь өөхөн хуримтлал үүсч улмаар их хэмжээтэй болсноор амь насанд аюул учирдаг ажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.