Ч.Сайханбилэгийн Засгийн газар “элэг бүтэн” болох уу


Ч.Сайханбилэгийн Засгийн газар “элэг бүтэн” болох ууМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-нд Хятадад болох уул уурхайн томоохон чуулга уулзалтад оролцохоор болсон.  Тэрбээр өнгөрөгч баасан гарагт Засгийн газрын сайдуудынхаа нэрсийг УИХ-ын дэд даргад өргөн барьсан билээ.

Тэгвэл түүний ирсний дараа засгийн сайдыг томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэх юм. Ямартай ч түүний сайдад өргөн барьсан зургаан гишүүний талаар өдгөө олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа билээ. 
Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр 14:00 цагт сайд нарыг томилох, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхтэй холбоотойгоор үдээс өмнөдөө нэр бүхий зургаан байнгын хороог хуралдуулахаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдаар томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэхээр болжээ.     

Түүнчлэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өргөн мэдүүлсэн/, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар   Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11:30 цагаас "Г” танхимд Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11:30 цагаас "А” танхимд Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ыг тус тус хэлэлцэхээр болжээ.     

Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 14:00 цагаас эхлэх бөгөөд Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэх аж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадыг зорих болсонд Бээжинд гэрээ үзэглэх гэж байна хэмээн бие даагчдын зүгээс мэдэгдсэн. Гэсэн хэдий ч тэрбээр Бээжинд гэрээ үзэглэхгүй хэмээгээд байгаа юм. Ямартай ч Ч.Сайханбилэг өмнөд хөршийг зорихоосоо өмнө танхимаа "элэг бүтэн” болгох бодолтой байгаа биз ээ. Тэгвэл түүний танхим бүрдэх эсэх нь өнөөдөр тодорхой болох юм. 



Г.НАРАН 

 

Эх сурвалж http://www.info.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.