Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 23-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2017 оны 12-р сарын 21-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 13 хэм, 20 цагт 16 хэм хүйтэн байна.
2017 оны 12 дугаар сарын 21-ний 20 цагаас 12 дугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говь болон Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2017 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл