Мартаагүй шүү, Л.Болд оо


Сонгуулийн хар цагаан пиар технологи, улайрсан өрсөлдөөн нь сонгууль бүрээр л улам худлаа болж, бүр тэнгэрт үүлэн дээр орд харш барьж өгнө гэж ярихаас ч буцахгүй болсон билээ. Ганцхан жишээ авч үзэхэд Хан-Уул дүүргээс хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдоод буй Л.Болд гишүүн энэ дүүрэгт ахин нэрээ дэвшүүлэх эрхгүй болтлоо худлаа амлалтуудыг өгсөн. Тийм ч учраас нэрт эрдэмтэн аавынхаа нутаг ус руу байн байн гүйх болсныг бид харж л сууна. Л.Болд сүүлийн үед Баянхонгор аймагт ихээхэн анхаарал хандуулах болсон нь хоёрхон шалтгаантай. Нэгдүгээрт, худлаа амлалтаар шүрсиж байгаад Хан-Уул дүүрэгт ахин нэр дэвших эрхгүй болсон хүн. Хоёрдугаарт, Баянхонгорын тойргийг хувьчлсан мэт санаж явсан Х.Баттулга Ерөнхийлөгч болчихсон болохоор Л.Болд энэ тойргийг онилох болсон. Энэ тухайд цухас дурдахад,

 

Өнгөрөгч 2012 оны сонгуульд Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар Яармагийн авто замын урд талын хоосон газрыг газар хүссэн иргэдэд олгох тухай худал амлалт өгсөн нь өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй билээ. Тиймээс Ц.Оюунгэрэл Хөвсгөл рүү зугтаж, Л.Болд хорооны нутаг дэвсгэрээ солин нэрээ дэвшүүлсэн. Тэгээд ч Ц.Оюунгэрэлийг хан-уулчууд өвдөглүүлчихсэн, харин их мөнгө хөрөнгөний буянаар Л.Болд дахин сонгогдсон. Гэхдээ сонгогдох болсон шалтгаан нь бас л нэгэн худлаа амлалт байв.

 

Тодотговол, өнгөрөгч 2016 оны сонгуулиар "Сайн байцгаана уу? "Нарлаг Буянт Ухаа” иргэдийн оролцоотой гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт хийх БНСУ-ын "Ворк Лайн”ХХК, төслийн ерөнхий гүйцэтгэгч "Нарлаг Буянт Ухаа” ХХК нарын хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болох гэж байгаа тул төслийн талбарын иргэд та бүхнийг гэр бүлийн хамтаар хүрэлцэн ирэхийг урьж байна” гэсэн урилга тарааж байсан даа. Тус гарын үсэг зурах ажиллагаа нь зургадугаар сарын 30-нд буюу санал өгсний маргааш байхаар тохируулсан нь сонгогчдоос санал зулгаах гэсэн нэг башир арга.

 

Энэ үеэр Хан-Уул Засаг дарга Ж.Ганхуягийг танилцуулж байхад цаасан дээр төдий байсан, ямар ч шийдвэр гаргах түвшинд хэлцэгдээгүй асуудал гэнэт гар хөлийн үсэг зурахдаа тулчихсан нь иргэдийн хуурч санал авах гэсэн арга болохыг сонгогчид тэр бүрий мэдээгүй л дээ. Тиймээс Л.Болд өнөөдөр УИХ-д сууж байна.
Бас болоогүй "Ворк Лайн” гэж хаанаас хэний хаалсны компани гаргаж ирээд гарын үсэг зурахдаа тулчихав гээд ч сонирхож үзээгүй. Засгийн газар, УИХ болон бусад шийдвэр гаргах түвшинд нэг ч удаа ийм зүйл ярилцсан эсэхийг ч мэдээллээс лавлаагүй. Уг нь хэзээ ч хэн ч хаана ч ийм шийдвэр гараагүй байсан юм л даа.

 

Х.Баатар

Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.