Хошин шогийнхон баяраар "шог" байлаа


 

Ард түмний хайр хүндэтгэлийг олонтаа хүртдэг хошин шогийн жүжигчид энэ шинэ жилийн баяраар үзэгч түмэндээ үнэхээр "шог" хандлаа. Учир юу гэвээс тэд жил жилийн шинэ жил, сар шинийн баяраар телевизүүдтэй хамтарч хошин шогийн үзүүлбэр үзүүлж үзэгч олноо баярлуулдаг байсан. Гэтэл энэ жил тэгсэнгүй.

Тухайлбал, өөрсдийн хошин хөтөлбөрийг IPTV буюу Юнивишны видео санд 6000 төгрөгний төлбөртэйгээр үзэхийг санал болгов. Түүнийг нь Монголын дундаж хэмээх давхаргад багтах цөөн хэдэн айл л "үзлээ". Үнэндээ Монголын нийт айл өрхийн хэдэн хувь нь IPTV-тэй билээ дээ. Ашгаа бус ард түмнээ бодож хөтөлбөрөө бэлдсэн бол Монгол түмнээрээ үзэж "баярлах" байлаа. Аз болж харин Монголдоо стэнд ап комедийг дэлгэрүүлж буй "UB comedy"-ийн залуус хөгтэй, хөөртэй яриагаараа шинэ жилийн үдэш үзэгчдийг баясгаж харагдав.

Мөн дотоодын дажгүй цуврал гарч үзэгчдийг татмагцаа төгсгөлийн анги юм уу хоёрдугаар хэсгийг нь төлбөртэйгээр хүргэдэг жишиг хэзээнээс ч юм тогтчихлоо. Үүний нэг жишээ бол "Боловсрол" телевизээр гарсан "Бүсгүйчүүд хайрыг хүснэ" олон ангит киноны хоёрдугаар хэсгийг дээрх жишгээр IPTV-ээс үзээрэй хэмээн үзэгчдийг гонсойлгов. Өнөөгийн нийгэм хямралтай, аль нэг аргаар ашиг орлого олохын төлөө байгаа нь үнэн ч жилдээ ганцхан тохиодог шинэ жилийн баярын үдэш үзэгчдээ ялгаварлахгүйгээр үзвэрээ толилуулдаг байвал зүгээрсэн дээ хошин шогийнхон минь..

М.Баясгалан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.