Н.Золжаргалын үед Монгол Улс валютын нөөцөө шавхажээ


 

Н.Золжаргалын үед Монгол Улс валютын нөөцөө шавхажээУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж УИХ-ын гишүүд өөрсдийн байр суурта илэрхийлсээр байна.

Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдвал Монголбанк Засгийн газар, арилжааны банкуудад зээл олгоно. Харин аж ахуйн нэгжүүдэд олгохгүй гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Н.Золжаргал Ерөнхийлөгчийн үед Монгол Улс валютын нөөцөө шавхсан. Дэмжих зээлүүдийг арилжааны банкуудаас илүү аж ахуйн нэгжүүдэд олгосон. Аж ахуйн нэгжүүдэд 800 гаруй тэрбум төгрөг зээлээр өгсөн байгаа юм. Үнэ тогтворжуулах нэрийн дор Монголбанк олон зээлүүдийг олгосон. Үр дүнд нь Монгол төгрөгийн худалдан авах чадвар муудсан. Энэ бүгдийг засахын тулд хуулийн өөрчлөлт орж ирж байгаа. Төлбөрийн чадвартай банканд зээл олгож болно гэсэн байна. Харин аж ахуйн нэгжид олгох зээлийг яах юм бэ? Аж ахуйн нэгжид олгогдсон зээлүүд эргэн төлөгдсөн үү? Ямар эрх хэмжээний хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон бэ? Монголбанк Засгийн газрын түрийвчний үүрэг гүйцэтгэж байна" гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Манайхан популизмаас салмаар байна. Монголбанкны Ерөнхийлөгч чадамжтай байх ёстой. Монголбанкны Ерөнхийлөгч Nokia барьчихаад гадны хүмүүстэй хэд арван сая долларын гэрээ хэлэлцэл хийвэл инээдтэй шүү дээ. Их хурлын дарга солигдвол Монголбанкны Ерөнхийлөгч солигддог байдлыг болиулмаар байна" гэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Төвбанкны мөнгөний бодлогын зөвлөлийг бүрдүүлж байгаа процедурт шүүмжлэлтэй хандаж байна. Бид нар их сүр болж байж, мөнгөний бодлогын зөвлөлийг батлах гэж байна.

Мөнгөний бодлогын зөвлөл хамгийн чухал шийдвэр гаргадаг байгууллага байх ёстой. Зээлийн мэдээллийн сангаа ажиллуул. Зээлийн батлан даалтын сангаа ажиллуулах хэрэгтэй байна.

Банкин дээрх хяналт шалгалтыг сайжруулж, хороотой болох нь зөв. Гэхдээ хяналт шалгалтын зөвлөлд санхүүгийн зохицуулах хорооны дарга гэх зэрэг хүмүүсийг оруулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр Монголбанкны аппаратын хэдэн хүн энэ зөвлөлд багтчихаад хяналт хийнэ гэвэл худлаа" гэв.

 
Erennews.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.