Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуулийн 31.11-д "Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлж болно" гэснийг мөрдөж мэдэгдэл хийжээ. Энэ дур зоргын үйлдэл биш хуулинд заасан л эрхээ хэрэгжүүлсэн хэрэг. Ингэснээр УИХ нэг бол Үндсэн хуулиа өөрчлөх, эсвэл тарах гэсэн салаа замын уулзварт ирээд байна. Үүний хариуд УИХ Ерөнхийлөгчийг огцруулах бол яах вэ? гэсэн асуулт гарах нь гарцаагүй ч огцруулах боломжгүй юм билээ. Үүнийг манай Уянга 2016 оны эхнээс Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлыг хэрэгжүүлэх гэж үзэлцэх явцад хангалттай мэдэрсэн. Энэ чиглэл бол хээрийн сургуулилт хийж үзсэн талбар. Харин УИХ-ыг тараах бол атар онгоноороо байгаа талбар юм. Голхуулийн заалтуудыг харцгаая!
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ:
Хорин хоёрдугаар зүйл.
2. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.
Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн/
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ
12 дугаар зүйл.Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх
1.Улсын
Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлах буюу улс орны чанартай
хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус
чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус
чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон
хугацаанд уул чуулганыг товлон зарлана.
3.Монгол Улсын Ерөнхий сайдыг
томилох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш 45
хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Монгол
Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.
Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана. /Энэ хэсгийг 2001
оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.Монголын ард
түмний эв нэгдэл, улс орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг
хангах, шаардлагатай гэж үзвэл бусад асуудлаар Улсын Их Хуралд болон ард
түмэндээ хандан илгээлт гаргана. /Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6
дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
10.Ард нийтийн санал
асуулга явуулах саналыг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд
оруулна. /Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн
хуулиар өөрчилсөн/
11.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх
боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал
болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор
мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч
саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй. /Энэ хэсгийн дугаарыг
2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
14.Засгийн
газрын хуралдаанд өөрийн тааллаар оролцож, санал бодлоо илэрхийлнэ. /Энэ
хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар
өөрчилсөн/
15.Улсын Их Хурлаас тодорхойлсон Монгол Улсын дотоод,
гадаад бодлогод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан болон үйл
ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байгаа, түүнчлэн Засгийн
газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар
хэрэгжүүлээгүй нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад болсон
гэж үзвэл Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулна. /Энэ
хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар
өөрчилсөн/
УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ.
31 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
31.1. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын бүрэн эрх энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:
31.1.1.Улсын
Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн
эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах
тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор
болгосон;
31.1.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн
санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж
хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их
Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
31.1.3. Ерөнхий сайдыг томилох саналыг
өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн
шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос
доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн
мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
31.1.4. энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргасан.
31.2.
Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын
нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал
тарах тухай шийдвэр гаргана.
31.3. Энэ хуулийн
31.1.1-31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит болон
ээлжит бус чуулганы үеэр өргөн мэдүүлсэн бол ажлын 7 хоногийн дотор,
чуулганы чөлөөт цагт өргөн мэдүүлсэн бол ээлжит бус чуулганыг ажлын 3
хоногт багтаан зарлаж, тухайн асуудлыг хэлэлцэж эхэлснээс хойш ажлын 7
хоногт багтаан шийдвэрлэнэ.
31.4. Улсын Их Хурал өөрөө
тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах
бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна.
31.8. Улсын Их Хурлыг
хугацаанаас нь өмнө тараах тухай энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан
тогтоолын төслийг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод, Улсын Их
Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, нам, эвслийн бүлэг
урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
31.9. Нэгдсэн хуралдаан
Улсын Их Хурлыг тараах тухай тогтоолын төсөл санаачлагчийн илтгэл,
Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж
ил санал хураалт явуулна.
31.10. Нэгдсэн, Байнгын болон дэд хороо,
нам, эвслийн бүлгийн хуралдаан дээр гишүүд төсөл санаачлагчид асуулт
тавьж хариулт авах, түүнчлэн үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.
31.11.
Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар Ерөнхийлөгч
нэгдсэн хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлж болно.
Сэтгэгдэл