Таван аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв


Таван аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв

 

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр 2018 оны анхны ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар "Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн, "Ялалт инвестмент”, "Моветугедэр” ХЗХ-дын хадгаламж, зээлийн, "Элтизэ ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, "Таванбогд финанс ББСБ” ХХК-ийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүллээ. Мөн "Мега марз” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

 

Мөн хуралдаанаар нэр бүхий гурван ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг гурван жилээр сунгаж, нийслэл болон Архангай аймагт үйл ажиллагаа эрхлэх хоёр ББСБ-д шинээр тусгай зөвшөөрөл олгов. "Инвесткор ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн төлбөрийн баталгаа гаргах, "Соломон инвестментс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын болон гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг нэмж олголоо.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.