Жүжигчин Шүүдэрцэцэг шинэхэн найз залуу болон тэдний харилцааг шүүмжилсэн хүмүүст нилээдгүй хилэгнэж ширүүн үгсийг дайжээ


Жүжигчин Шүүдэрцэцэг шинэхэн найз залуу болон тэдний харилцааг шүүмжилсэн хүмүүст нилээдгүй хилэгнэж ширүүн үгсийг дайжээЖүжигчин Шүүдэрцэцэг Тэмпо нар хэзээ ч салахгүй хос шиг хамаг бүхнээ олон нийтэд харуулж бие биедээ дуу хүртэл зориулж явсан ч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй. Түүнээс хойш ганц бие явсан Шүүдэрцэцэгийг драмын театрын жүжигчин Тодгэрэлтэй холбог шар хэвлэлүүдээр онцолсон ч тэрээр энэ тухай ямар нэгэн тайлбар хийгээгүй юм. Харин саяхан Тодгэрэлтэй үерхэж буйгаа албан ёсоор зарлаад явсан Шүүдэрцэцэгийн мэдээлэлд олон хүмүүс янз бүрийн өнгө аясаар шүүмжилснийг харсан тэрээр тэсэлгүй бухимдлаа ийнхүү илэрхийлжээ: "Энд бичигдсэн коммэнтуудыг анх удаа уншиж үзлээ. За бас л охид залуусгүй ам уралдан хүний амьдралыг амны пянгаар дур мэдэн чалчих. Атаархуу дургүйцсэн өнгө аяс, инээж уйлахыг минь хүртэл заах утасны цаанаас мэдэмхийрэн улайрагсад. Өрөвдөж байна, ичиж байна. Бусдын амьдрал үйл хөдлөлд умбаж шумбаж хошуу дүрэхээр хүмүүс биш шиг. Өөрсийгөө л өмгөөлж, хамгаалж, өөрсдийн зам, өөрсдийн амьдралаа л хичээж явмаар...Юу мэддэг болоод лаг лаг юм ярьдаг юм, юуг нь булаасан болоод ингэж хүн хараатлаа бухимддаг юм. Ойлгохгүй юм одоо больчхоосой. Учир мэдэж хужир тунгаадаггүй хүмүүс амьдралд илүү байдаг шүү. Төвөгтэй бас дарамттай. Мэддэг хүмүүс нь чимээгүй байдаг юм. Мэддэг болж томрох гээд байгаа бол чимээгүй!!! Таны, чиний цалингаас нимгэлээгүй шүү миний амьдрал. Та бүхнийг бурхан ивээг. Амжилт хүсье. Гэхдээ эерэг энерги хүнийг сайхан бүхэнрүү дагуулдаг юм шүү" 

Эх сурвалж: Seen.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.