УИХ-ын гишүүн Л.Энхболд, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх тэргүүтэй хүмүүс сумдад ажиллалаа. Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх сум орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар мэдээлэл хийж, их бүтээн байгуулалт-2018 төлөвлөгөөний талаар иргэдтэй санал бодлоо солилцсон.
Түүнчлэн 2018 он Өмнөговьчуудын хувьд их бүтээн байгуулалтын жил байна. 103 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймгийнхаа 15 суманд адил тэгш хийж хэрэгжүүлэхээр ажлуудыг үе шаттайгаар эхлүүлээд байна. Оны эхэнд УИХ-н гишүүн, аймгийн удирдлагууд сумдад ажиллаж малчид хөдөлмөрчдийнхөө санал бодлыг сонсож, иргэдийн ажиллаж амьдрах ая тухтай таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд ямар ямар бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөснөө мэдээлсэн юм. Баг бүрт өрх бүрт бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхэд Өмнөговийн иргэн бүрийн үүрэг оролцоо, төр засгийн зөв үр дүнтэй бодлого юу юунаас илүү чухал гэдгийг уулзалтын үеэр онцолж тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.
Харин иргэд олон нийтийн зүгээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэн гүний худаг гаргаж байгаа ч гүйцэтгэгч компаниудын гүйцэтгэлийн чанар муу үүнийг анхааралдаа авч илүү олон худаг усыг гаргах, уул уурхайн компаниудыг сайн шахаж илүү олон компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж тэдний нийгмийн хариуцлагыг өндөржүүлэн малчид иргэддээ үр өгөөжтэй уул уурхайг бий болгох, төрийн албан хаагч иргэдийг гадаадад туршлага судлуулж байгаа "Зөгийн үүр” аймгийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн үүрэг хариуцлагыг сайжруулах ирээд өөрсдийн сурч мэдсэн зүйлээ нийгэмд түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхааран ажиллахыг санал болгож байв.
Сэтгэгдэл