Өөрийгөө шатаасан С.Эрдэнийн талаар гадны 10 гаруй орны хэвлэл нийтэлжээ


Өөрийгөө шатаасан С.Эрдэнийн талаар гадны 10 гаруй орны хэвлэл нийтэлжээ Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Эрдэнэс Таван Толгой" компанийн "Эв санааны нэгдэл" Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн өөрийгөө шатаасан тухай мэдээлэл дэлхийн олон орны хэвлэлд нийтлэгджээ.

Тухайлбал, дээрх үйл явдал болсны маргааш Оросын 40 гаруй сайтад гарч, нийгмийн сүлжээнд хэлэлцүүлэг өрнөж байсан бол өчигдрөөс эхлэн англи, испани, орос, хятад, араб зэрэг хэд хэдэн хэл дээр нийтлэгдсэн байна.

Түүнчлэн Google хайлтын системд энэ талаар англи хэл дээр хайлт хийхэд эхний 11 хуудаст зөвхөн С.Эрдэнийн тухай мэдээлэл гарч ирж байв.

Эдгээр хэвлэлүүдэд С.Эрдэнийг "Эрдэнэс Таван Толгой" компанийн ажигллагсдын төлөө өөрийгөө шатаасан тухай болон хэрхэн унтраах гэж оролдсон, мөн "Эрдэнэс Таван Толгой" компанийн ажилчдын асуудлыг хөндөн бичжээ. Ихэнх мэдээллүүдэд нэг хэвийн мэдээллүүд нийтлэгдсэн байна.

Москвад төвтэй Оросын Солидарность сайтад Оросын бие даасан үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн Александр Шершуковын үгийг иш татан:

"Бурхны авралаар манайд ийм зүйл гардаггүй. Орост бол өлсгөлөн зарлаж эсэргүүцлээ илэрхийлж байна. Манайд хэдийгээр өлсгөлөн зарлагсдын тоо нэмэгдэж байгаа ч орон нутгийн эрх баригчид хариу өгөхдөө сул байна" гэсэн бол asiarussia.ru сайтад "Жавхлан шиг үсээ хусаад тэмцлээ үргэлжлүүлсэн бол дээр байж" гэсэн сэтгэгдэл орсон бол зарим нь С.Эрдэнийн эх оронч үзлийг магтан сайшааж, "манайд ийм хүн байдаг ч болоосой". гэсэн сэтгэгдэл орсон байна.

Харин барууны сайтуудад орсон мэдээний доор "энэ бол тэнэглэл", "галзуурал", "эсэргүүцлээ илэрхийлэх өөр арга олдохгүй байна гэж үү" гэх мэтээр буруушаасан өнгө аястай сэтгэгдлүүд оржээ.

Түүнчлэн зарим мэдээнүүдэд "гал тавьсан С.Эрдэнийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэлээ" гэсэн цуурхал мэдээлэл ч харагдаж байлаа.

Гал тавьж, өөрийгөө шатааж буй бичлэгийг Youtube сайт хүчирхийллийн хэв шинжтэй контент хэмээн устгасан ч тус бичлэгийг олон улсын ямар ч цахим хуудаснаас олоод үзэх боломжтой ажээ.

1. Их Британийн

2. Америкийн

3. Мексикийн 

4. Италийн

5. Гуатемалын

6. Аргентины

  • Infobae, 
  • Periodistadigital,

7. Венесуэлийн

  • Entornointeligente, 

8. Хятадын

Oananews

8. Бишкекийн

9. Оросын

10. Украины

11. Нигерийн

12. Сирийн

зэрэг 10 гаруй улсын хэвлэлд гарчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.