Монгол Улсын "Эрдэнэс таван толгой”
компанийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн хэвлэлийн бага хурлын үеэр
сэтгүүлчёдийн өмнө бие дээрээ бензин асгаад өөрийгөө шатаалаа хэмээн
"Русской службе новостей”-н сурвалжлагчид монголын сэтгүүлч Цогтын
Энхтүвшин ярьсан байна.
"Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн сурвалжлагч,
сэтгүүлчдийг харж байхад бие дээрээ бензин асгаад өөрийгөө шатаасан. Нэг
хэсэг нь үүнийг буруу үйлдэл гэж байхад нөгөө зарим нь эрх баригчид,
засгийн газар хүмүүсийг ийм болтол нь туйлдуулсан гэж байна.
Түлэгдсэнийх нь дараа би харсан. Нүүр, хөл нь түлэгдсэн байсан. Гэхдээ
тэр явж байгаа болохоор нэг их аюултай биш болов уу” гэж Энхтүвшин
сэтгүүлч сурвалжлагчид ярьжээ.
Үйлдвэрчний идэвхтнийг эмнэлэгт
хүргэсэн байна. Энхтүвшингийн хэлснээр бол үйлдвэрчний байгууллагын
тэргүүн засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа гэнэ.
Компанийн
удирдлага нь компанийнхаа зарим хэсгийг хувийн MCS корпорацид өгөх
гэж байгааг "Эрдэнэс Таван толгой” компанийн ажилчид аравдугаар сарын
17-ноос эхлэн эсэргүүцэж байгаа ч засгийн газар үүнийг нь үл хайхарч
байгаа юм хэмээн rusnovosti.ru сайт мэдээлсэн байна.
Мөн Газета.Ru, topnews.ru сайт, телевизийн ТК Звезда суваг энэ талаар мэдээлжээ.
Эх сурвалж: www.assa.mn
Өөрийгөө шатаасан эсэргүүцлийг оросын хэвлэлүүд шуугьж байна
2015/11/14 15:11
Сэтгэгдэл