“Эрдэнэс Тавантолгой” -г "Эм-Си-Эс" авах уу


“Эрдэнэс Тавантолгой” -г "Эм-Си-Эс" авах уу

Тэгвэл тус компанийн удирдлагууд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийнбага хурал зарласан юм. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг "Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 203 хүний ажлын байрны нөхцөлийг дордуулахгүй, цалинг нь бууруулахгүйгээр "TTJVCo” компанид шилжүүлнэ. Энэ шийдвэрийг өөрчлөхгүй. Ажилтнууд ойлгоно гэж найдаж байна” гэв.

Харин суулт зарласан ажилтнуудын зүгээс эсэргүүцлээ түр зогсоожээ. Тэдний мэдээлснээр компанийн удирдлагууд ажилтнуудтай ямар нэг байдлаар тохиролцоонд хүрээгүй. Тиймээс дараа дараачийн эсэргүүцлийн хэлбэрт удахгүй шилжинэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Тэгвэл "Эрдэнэс тавантолгой" компанийг шилжүүлэх гээд байгаа "TTJVCo” компанийн цаана "Эм-Си-Эс" групп байж магадгүй гэсэн таамаг гараад байна. Тус группынхан Тавантолгойн ордыг авах гэж бүх л арга чаргаа хэрэглэж байгаа нь энэ бололтой.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.