Умард, Өмнөд Солонгосын хэлэлцээний орчныг бий болгоно


 Умард, Өмнөд Солонгосын хэлэлцээний орчныг бий болгоно

12-нд БНАСАУ-ын дээд  удирдагч Ким Жон Ун БНСУ-д айлчилж ирсэн тус улсын дээд хэмжээний төлөөлөгчдийн  ажлын мэдүүлэлтийг сонсоод, Умард, Өмнөд Солонгосын эвлэрлийн хэлэлцээний орчин  бий болгож, үр дүнг хуримтлуулна гэжээ. 

13-нд Солонгосын мэдээлэх  агентлагийн мэдээлснээр, төлөөлөгчдийн ажлын мэдүүлэлтэд  Ким Жон Ун сэтгэл  ханамжтай байгаагаа илэрхийлэв. Тэрээр: Дээд хэмжээний төлөөлөгчид зэрэг өвлийн  олимпод оролцсон БНАСАУ-ын айлчлалын багийг БНСУ-ын тал дээд хэмжээгээр  чухалчилж, чадахын хэрээр туслалцаа үзүүлсэн нь надад гүн сэтгэгдэл төрүүллээ.  Үүнд баярлаж буйгаа илэрхийлье гэжээ. 
 
Ким Жон Ун, өвлийн олимпоор  боломж болгож, Умард, Өмнөд Солонгосын хэлэлцээ хийх таатай орчныг бүрдүүлж,  идэвхтэй үр дүнг хуримтлуулах нь чухал юм гэжээ. Тэрээр мөн хоёр орны харилцааг  сайжруулах зүг чигийг зааж, бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох  байгууллагад үүрэг өгсөн байна.

ХОУР



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.