"Таван Богд”-ын босс Ц.Баатарсайхан
Монголын тэрбумтнуудыг хэдийнэ хол хаяжээ. Түүний хөл тавиагүй салбар
гэж үгүй гээд хэлчихэд буруудах зүйлгүй. Мөнгөний машин хэмээгддэг
Говь компаниас өгсүүлээд , ХААН банк, "Улаанбаатар” гурилын үйлдвэр,
"Таван Богд Интернэйшнл”, "Таван Богд” ХХК ", Жуулчин” ХХК, "Эйрлинк
Монголиа” ХХК, "Хаан Палас” зочид буудал, "Үлэмж Их” ХХК, "Таван Богд
Констракшн” ХХК, "Монгол Машин Концерн" ХХК зэрэг том жижиг хорь гаруй
компани түүний мэдэлд буй.
Хамгийн сүүлд тэрбээр дэлхийд алдартай "KFC” түргэн хоолны сүлжээг Улаанбаатарт нээсэн төдийгүй "Гоёо”-г өөрийн болгоод амжсан юм. Тийн унжлагат хэмээх нохой жилтэй уралдан бизнесээ өргөтгөх төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, олон жилийн түүхтэй "Атар өргөө” хүнсний үйлдвэрийн 51 хувийг эзэмшихээр болж байгаа сурагтай. Өмнө нь "Таван богд” групп тус компаний 49 хувийг эзэмшиж байсан юм.
Э. Мөнгөн
http://www.24tsag.mn/a/159773
Сэтгэгдэл