Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нар оффшор хөрөнгөө мэдүүлжээ


 Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нар оффшор хөрөнгөө мэдүүлжээ

АТГ-аас төрийн зарим өндөр албан тушаалтнууд оффшор хөрөнгөө мэдүүлсэн талаар мэдээлэл өгөхдөө "Оффшор бүс дэхь хөрөнгөө мэдүүлэх хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдөр дуусна. Хуулийн дагуу УИХ-ын хоёр гишүүн, Монгол банкны нэг албан тушаалтан өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж, борлуулсан тухай мэдүүлсэн.


УИХ-ын  нэг гишүүний Сингапурт суралцдаг хамаарал бүхий этгээд, Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ЕКГ, Сингапур дахь ЭСЯ-нд ажиллаж байгаа 11 албан тушаалтан, Гаалийн ерөнхий газар, АТГ-ын тус бүр 1 албан тушаалтны хамаарал бүхий этгээд Хонконг, Ирландад ажиллаж амьдарч байгаа тул банканд данс эзэмшиж байгаа талаар мэдэгдсэн. Нийт 17 албан тушаалтан хамаарал бүхий этгээдүүдийн оффшор бүсэд бүртгэлтэй данс, аж ахуйн нэгжийн талаар мэдүүлж, мэдэгдсэн байна” гэв. Тэгвэл оффшор хөрөнгөө мэдүүлсэн гишүүд Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нар гэдгийг эх сурвалж хэллээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.