Монгол улсын Засгийн газраас 20174 онд гадаадын анчдад тусгай зориулалтаар агнуулсан ан, амьтны төлбөр, хураамжийн хэмжээг 155 тоот тушаалаар тогтоож, энэ тогтоолыг үндэслэн БОАЖЯ, аж ахуй эрхлэгчид болон агнуурын бүс нутгуудын менежмент хариуцагч нар гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр спорт агнуурын үйл ажиллагаа эхэлсэн юм. Засгийн газрын тогтоолоор тогтоосон төлбөр хураамжуудыг бизнесийн байгууллагууд хугацаанд нь бүрэн төлж дуусгасан билээ. Гэвч БОАЖ-ын сайд Цэрэнбат аж ахуй эрхлэгчдийг нэмж татвар төл хэмээн дарамталж гадаадын анчдын ангийн олзворуудыг экспортлох зөвшөөрөл олгохгүй барьцаалж байна. Энэ салбараа мэддэггүй сайдад хуулиас давсан шаардлага тавих эрхийг хэн өгсөн юм бол? Тэгсэн мөртлөө Засгийн газрын 155-р тогтоолын дагуу ангийн төлбөр хураамжаа дутуу төлсөн зөрчилтэй компаниудад 2018 онд ан агнуулах зөвшөөрөл олгочихоод "миний зөв” хэмээн суугаа сайдтай хариуцлага тооцдог газар байх л байлгүй дээ.
БОАЖЯ-ны хариуцдаг нэг асуудал бол шонхорын экспорт. 2016-2018 онд олон тооны шонхор экспортод гаргасан байна. Нэг шонхор шувууны төлбөр 12500 долларыг орон нутгийн төсөвт төлөх ёстой. Гэтэл нэг ч төгрөгийн татвар төлөгдөөгүй л байна. Энэ асуудлыг Цэрэнбат сайд мэдхийн дээдээр мэдэж байгаа мөртлөө татвараа төл гэж яагаад шаардахгүй байна вэ? Шонхор шувууны экспортоос олсон тэрбум төгрөг завшсан будлианы талаарх ноцтой мэдээ үргэлжлэх болно. Энэ өвөл ихэнх нутгаар цас их орж ан амьтан үхэж үрэгдэж байна. Байгаль хамгаалах нөхөрлөлүүд агнуурын бүс нутгийн мененжмент хариуцагч нараас ан амьтанд өвс тэжээл хужир тавьж өгөх, хамгаалах талаар багагүй ажил хийсээр байна. Харин энэ салбарыг хариуцсан БОАЖЯ, сайд Цэрэнбат нь сохор дүлий юм шиг ан амьтан хамгаалах талаар ямар ч ажил хийлгүй өдийг хүрэв. Энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн ч байдаггүйг олон түмэн мэдэж байгаа. Ажил хийдэггүй будлианы эзэн сайдыг хараад суувал байгаль дэлхий минь доройтох нь ээ.
Сэтгэгдэл