Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан хоёрдугаар сарын 26-28-нд болж, Монгол Улсын Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч А.В.Дворковичтай уулзжээ. Уулзалтаар хоёр улсын ЗГХК-ын хуралдаанаар хэлэлцэж тохирсон асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцсон байна.
Оросын Засгийн газар Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгохоо илэрхийлээд байгаа юм. Уг зээлийг манай Засгийн газар зээлийг эрчим хүч, төмөр замын салбарт авах сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшингийн тодруулж хэлснээр, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар дорвитой арга хэмжээ авах хүрээнд тус хөнгөлөлттэй зээлийг III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, IV цахилгаан станцын 1-4 дүгээр турбиныг шинэчлэх, түүнчлэн тодорхой хэсгийг УБТЗ-ын үндсэн сүлжээг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
С.Сувд
http://eagle.mn/r/41399
Сэтгэгдэл