АТГ-аас Ш.Батхүүг баривчилж, С.Анхбаярын гэрт нэгжлэг хийлээ


АТГ-аас Ш.Батхүүг баривчилж, С.Анхбаярын гэрт нэгжлэг хийлээУлаанбаатар /МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газраас өчигдөр "Жаст"-ын гэх Ш.Батхүүг баривчилсан байна.
Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас авсан зээлийн асуудал "Эрдэнэт"-ийг 51 сая ам.долларын өрөнд оруулсан үндэслэлээр түүнийг баривчилжээ.
 "Стандарт" банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, авсан зээлээ юунд зарцуулсан талаар АТГ-аас шалгаж байгаад ийнхүү цагдан хорих шаардлагатай гэж үзжээ. 
Мөн Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажилладаг С.Анхбаярын гэрт АТГ-ын байцаагчид нэгжлэг явуулсан байна.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдээлэл хийхдээ, "Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан  42 сая ам.долларын шахааг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хийсэн хэмээн мэдэгдэж байсан юм.  Б.Хурцын мэдэгдлийн дараа  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  "С.Анхбаяр бол манай багшийн хүүхэд" гэсэн тайлбар өгч байв.  Ямар ч байсан С.Анхбаярын гэрт АТГ-ын байцаагчид нэгжлэг явуулж, Ш.Батхүүг баривчилсан нь бас нэгэн дуулианыг эхлүүлэв бололтой.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.