Ш. Батхүүгийн хамтрагч Г. Алтанг баривчилжээ


Ш. Батхүүгийн хамтрагч Г. Алтанг баривчилжээСүүлийн үед мөнгө завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан өндөр албан тушаалтанууд болон хамтран хэрэг үйлдсэн бизнесийнхнийг шалгаж заримыг нь хориод байгаа билээ. Тэгвэл "Алтжин” группийн ерөнхий захирал Г.Алтанг ч өнгөрсөн баасан гаригт баривчилжээ. Тэрээр хуурамч бичиг баримт ашиглан хилээр гарахыг завдсан байна. Одоо ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид цагдан хориод байгаа бөгөөд "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан их хэмжээний зээл авсан Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Г.Алтан Ш. Батхүү хоёрын их эртний бизнесийн хамтрагчид гэгддэг. Олон овоот гоулдын хэл амтай тусгай зөвшөөрлөө Ш.Батхүү, Г.Алтан руу шилжүүлсэн байдаг. Г.Алтангаас Ш.Батхүү рүү нийт 420 га газрын зөвшөөрлийг шилжүүлсэн гэдэг. Ийм л учраас ноён Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан Г.Алтанг зайлшгүй шалгах нь зүй ёсны хэрэг биз.

Мөн Ерөнхий сайд асан Санжийн Баярыг энэ сарын 12-ны өдөр АТГ-аас дуудаж арав гаруй цаг байцаажээ. Ингэхдээ "Жаст” болон Оюутолгойн гэрээ, оффшор данстай холбоотой асуудлаар ийнхүү дуудаж байцаасан байна.

А. ДҮҮРЭНЖАРГАЛ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.