УИХ-ын гишүүн Х.Нямбаатар телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө зарим шүүгчийг хууль бусаар хөрөнгөжсөн талаар мэдээлсэн билээ. Үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгож, УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн. Үндсэндээ гишүүнийг ярьсан зүйлээ баримт, эх сурвалжаараа батлах, нотолж чадахгүй бол уучлал гуйхыг шаардсан юм.
Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шаардлагын хариуд өнөөдөр хэвлэлийн бага хурлаар тайлбар өглөө. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Нэр бүхий УИХ-ын гишүүд МУ-ын Засгийн газарт асуулга тавьсан. "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан асуудлаар асуулт тавьж хариутай танилцаж байхад шүүхийн шийдвэрүүд хууль бусаар гарч байгаа мэдээлэл бидэнд олдсон. Мөн Шүүх бол хөрөнгө мөнгөтэй хүний талд шийдвэр гаргаж байна гэсэн асуудлыг иргэдийн зүгээс хүчтэй тавьдаг.
"Гэмт хэргийн мэдээллээ ил болго, эсвэл уучлалт гуй" гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан бичиг илгээсний дагуу өнөөдөр албан бичиг болон холбогдох баримтыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна.
Тиймээс нэгдүгээрт, Би "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо, Захиргааны хэргийн шүүгч нар хэт их хөрөнгөжиж, баяжиж, шүүх засаглал ялзраад байна гэж ярьсан. Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүх 30 минутын хугацаатай шүүгчдийн мэдүүлгийг ил болгоод буцаагаад хаасан. Хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад сарын 3 сая төгрөгийн цалинтай мөртөө юу ч идэхгүй, юу ч хэрэглэхгүй байх хадгаламжийн дүн шүүгчдээс харагдсан. "Гэмт хэргийн мэдээллээ ил болго, эсвэл уучлалт гуй" гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан бичиг илгээсний дагуу өнөөдөр албан бичиг болон холбогдох баримтыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна.
Тухайлбал, шүүгчийн таван настай хүүхдийн дансан дахь мөнгө олон хүний анхаарлыг татаж байх шиг байа лээ. Тэр хүүхдийн овог нэр, дансны дугаартай мэдээллийг битүүмжлээд Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх гэж байна. Харин шүүх, прокурорынхон шударга ажиллах хэрэгтэй. Улсын ерөнхий прокурорт мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг бэлтгэсэн байгаа. Одоо энэ хүүхэд 10 настай болсон. Тиймээс хүүхдийн нэрийг бол нууцалж байна. Тэр данс руу шилжүүлсэн өвөөгийнх нь нэрээр хууль хяналтынхан шалгах байх.
Хоёрдугаарт,
2010-2018 оны хооронд АМГ-аас хүчингүй болгосон 36 лицензийг хууль
бусаар сэргээсэн шийдвэр гаргасан 22 шүүгчийн хөрөнгө орлогын мэдүүлэг
болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн дансыг шалгана уу гэсэн хүсэлтийг
мөн хүргүүлж байна. Үүнийг шалгах ажлыг АТГ, прокурор үргэлжлүүлэн хийх
ёстой.
Монголын газар доорхи баялгыг эзэмшиж байгаад цуцлагдсан
лицензүүдийг бүгдийг сэргээсэн байдаг. Лиценз эзэмшиж байсан нөхөр нь
"Би Сингапурт гурван жил амьдраад ирлээ. Нэхэмжлэл мэдээлэл аваагүй" гэж
хэлэхээр нь шүүхээс "энэ хүн мэдэгдэл аваагүй байна” гээд цуцлагдсан
тусгай зөвшөөрлийг сэргээчихдэг.
Гуравдугаарт, тухайн үед Эдуард
Сүрэн гэгчид "Хадгаламж” банкийг баталгаа болгон барьцаалан зээл авсан
асуудлаар шүүхийн ажиллагаа явуулсан шүүгчдэд Хэрэг бүртгэлтийн хэрэг
нээж шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт илгээж
байна. Төрийн банкнаас 32 855 296 сая ам доллар авах шийдвэрийг шүүхээс
гаргуулсан байдаг. Тиймээс Төрийн банкийг битүүмжлэхэд бэлэн болсон
байгаа.
Эх сурвалж: Eagle.mn
Линк: http://eagle.mn/r/42290
Сэтгэгдэл