Ким Жон Ун цөмийн зэвсгээс ангижрахаа Ши Жиньпинд амлажээ


Ким Жон Ун цөмийн зэвсгээс ангижрахаа Ши Жиньпинд амлажээ

 

Хойд Солонгосын удирдагч Бээжинд айлчилсан тухай Синьхуа агентлаг анх удаа албан ёсоор мэдээллээ.

Ким Жон Ун эхнэр Ри Сол Жугийн хамт хоёр өдрийн хугацаатай Бээжинд айлчлахдаа Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинд цөмийн зэвсгээс ангижрахаа амласан тухай мэдээлсэн байна.

"Их удирдагч агсан Ким Ил Сун, ерөнхий нарийн бичгийн дарга агсан Ким Жон Ил нарын хүсэж байсанчлан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах амлалт нь манай хувиршгүй байр суурь юм” гэж Ким Жон Ун хэлжээ.

Тэр бас АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж, харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа Ши Жиньпинд дуулгасан байна.

Ийнхүү Өмнөд Солонгос, АНУ-ын ерөнхийлөгч нартай уулзахаасаа өмнө Ким Жон Ун өөрийн дэглэмийн гол ивээн тэтгэгч Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзаж, байр сууриа нэгтгэжээ.

 

Ким Жон Ун Хятадын төрийн тэргүүнийг тааламжтай цагтаа Пёньянд айлчлахыг урьж, Ши Жиньпин урилгыг талархан хүлээж авсан байна.

Уулзалтын үр дүнгийн талаар Хятадын тал өчигдөр буюу Мягмар гарагт Цагаан ордонд мэдээлжээ. Мөн Бээжингийн тусгай элч Ян Жиечи Пүрэв гарагийн өглөө Сөүлийг зорьж, Өмнөд Солонгосын удирдагчдад уулзалтын үр дүнг танилцуулахаар болсныг мэдээллээ.

 

Эх сурвалж: Xinhua, CCTV

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.